Английн номын худалдааны сүлжээ Waterstones-ын мэдээлснээр электрон номын хэрэглээ анх удаа эрс буурч зөрөөд цаасан номын борлуулалт өсчээ.
Өнгөрсөн сард Waterstones-ын сүлжээгээр борлогдсон цаасан номын орлого 5 хувиар өссөн байна. Тэд бас Amazon Kindle электрон ном унших төхөөрөмжийг зардаг юм.
Лондонгийн өөр нэг номын худалдааны сүлжээ болох Foyles-ын гүйцэтгэх захирал Сэм Хусайны ярьснаар цаасан номын орлого өнгөрсөн оны Зул сарын баяртай харьцуулахад 11 хувь өссөн бол Barnes & Noble-ын төхөөрөмж Nook-ын борлуулалт санасанд хүртэл нэмэгдээгүй гэжээ.
“Электрон номын хурдтай өсөлт огцом удааширч эсрэгээрээ хурдтай унах нь тодорхой боллоо” гэж Enders Analysis-ын шинжээч Дуглас МакКэйб ярьсан байна.
Үүнтэй холбоотой Waterstones сүлжээнийхэн энэ онд шинэ салбар дэлгүүрүүд олныг нээхээр болсон нь Английн цаасан номын хорхойтнуудыг баярлуулсан мэдээ байлаа.
Эх сурвалж: Time.Com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!