ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Тамирчид хүйтэн заал, тохигүй орчинд бэлтгэл хийж байна

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн заал /Заалны халаалт муу, дулаан алдалт ихтэй учир цахилгаан халаагуураар заалаа халааж байна/

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар тус яамны харьяа "Спортын бэлтгэлийн төв" буюу Спортын төв ордны үйл ажиллагаатай танилцлаа.

Уг төвд 17 шигшээ багийн тамирчид бэлтгэлээ хангадаг юм байна.

Спортын бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатар "Энэ жил олимпийн өмнөх жил гэдэг утгаараа тамирчдын хувьд их чухал жил болж байна. 

Одоогийн байдлаар паралимпийн хоёр тамирчин л олимпийн эрх аваад байна. Бусад тамирчид маань энэ онд олимпийн эрхийн төлөө тэмцээн уралдаануудад оролцоно.

Ер нь тамирчин хүний хувьд хамгийн ачаалал ихтэй, хариуцлагатай жил олимпийн өмнөх жил байдаг" гэлээ.

"Спортын бэлтгэлийн төв"-ийн зүгээс "Рио-2016 олимпод эрүүл тамирчин амжилт гаргана" гэсэн уриатай ажиллаж байгаа 

"Спортын бэлтгэлийн төв"-ийн зүгээс "Рио-2016 олимпод эрүүл тамирчин амжилт гаргана" гэсэн уриатай ажиллаж байгаа ажээ. Тиймээс Спортын анагаах ухааны төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж өгөх хүсэлтийг салбарын дэд сайддаа тавьж байлаа.

2008, 2012 оны олимпийн өмнө тус төвд цөөн тооны шинэ тоног төхөөрөмж авч байжээ.  Спортын анагаах ухааны төв дараах чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Нөхөн сэргээх эмчилгээ
  • Биохими /тоног төхөөрөмж хуучирсан/
  • Уламжлалт анагаах ухаан
Манай тамирчдын эквадорын бүсээс урагш болж байгаа олимпод хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд өмнөх удаад амжилт гаргаагүй юм байна.

Тиймээс ирэх жилийн олимпод амжилт гаргахын тулд шинжлэх ухааны үндэстэй бэлдэж, хамгийн гол нь эрүүл байх ёстой юм.

Харин эрүүл байж спортын амжилт гаргах ёстой тамирчид халаалт муутай, дулаан алдалт ихтэй хүйтэн зааланд, тохигүй орчинд бэлтгэлээ хангаж байна.

Зураг
1
Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн бэлтгэлийн заал /Уг заалыг дотор талаас нь гурав дахин дулаалсан, цахилгаан халаагуур залгасан хэдий ч дулаан алдалт ихтэй учир бэлтгэл хийхэд хүндрэлтэй байгаа ажээ/

Зураг
2
Уран гимнастикийн бэлтгэлийн заал

Зураг
3
Шигшээ багийн тамирчдын хүчний бэлтгэлийн заал /Уг зааланд 17 төрлийн спортын шигшээ багийн тамирчид долоо хоногт 2-5 удаа бэлтгэл хийдэг юм байна/

Зураг
4
Хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн заал /Заалны халаалт муу, дулаан алдалт ихтэй учир цахилгаан халаагуураар заалаа халааж байна/

Зураг
5
Жудо бөхийн шигшээ багийн бэлтгэлийн заал /Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн сурагчид бэлтгэл хийж байна/

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9
Спортын анагаах ухааны төв

Зураг
10
Спортын анагаах ухааны төв

Зураг
11