ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн Эдийн Засгийн татах хүчний төв хаана байна вэ?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 7
iKon.MN

McKinsey компани дэлхийн эдийн засгийн татах хүчний төвийг сонирхолтой аргаар тооцоолж гаргасан байна.

Хугацааны хамрах хүрээг Манай Эриний Нэгдүгээр оноос эхлээд 2025 он хүртэл буюу 2000-аад жилийг багтаажээ.

Тооцоолсон арга нь энгийн, улс орон бүрийн газарзүйн төв цэгийг олоод, тэндээс дэлхийн төв цэг хүртлэх зайг тус улсын ДНБ-ий хэмжээгээр жигнэх замаар энэхүү цэгийг тодорхойлсон гэнэ.

Тооцоолсон аргачлалтай нь McKinsey компаний сайтаас сонирхож болно.

Дэлхийн төв цэг гэдэг нь дэлхийн бүх хуурай газрын төв цэгийг газарзүйн аргаар тодорхойлсныг хэлдэг аж. Энэ цэг нь Туркийн Анкарагаас зүүн хойд зүгт 180 орчим км зайнд байдаг гэнэ.

Графикаас харвал эдийн засгийн татах хүчний төв дорно зүгт анх байсан байна. Дараа нь Европ болон Хойд Америк үйлдвэржихийн хэрээр баруун хойд зүг рүү шилжжээ. Харин 2000-аад оноос эргээд дорно зүгт шилжиж 2025 он гэхэд Төв Азид, тэр тусмаа Монгол улсад тун ойртохоор харагдаж байна.

График дээр дараад томруулж харах боломжтой.