Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэглээний газ дэлбэрч гурван хүн түлэгджээ

ikon.mn
2015 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын ерөнхий газар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагаас 2015 оны өнөөдрийн 10:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажилласан билээ.

Энэ хугацаанд:

  • Нийслэлд гал түймрийн 25, зөрчлийн 24
     
  • Орон нутагт гал түймрийн 9, зөрчлийн 10 мэдээллийн нэг дуудлагатай ажилласан байна.

Нийслэлийн найман дүүрэг, долоон аймгийн 11 сумаас гамшгийн нөхцөл байдлын тухай нийт 80 дуудлагыг тус тус хүлээн авч шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллажээ. 

Тухайлбал:

Нэгдүгээр сарын 02-ны өдөр

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол 718 дугаар байрны 4 дүгээр давхрын 28 тоотын айлд хэрэглээний газ дэлбэрч 3 өрөө байрны цонхнууд нь хагарч, иргэн Н /30 нас, эр/, иргэн Э /33 нас, эм/, иргэн Э /31 нас, эм/ нүүр хүзүүний хэсэгт тус тус түлэгдэж НТТТөвд хүргэгдсэн байна.

Нэгдүгээр сарын 03-ны өдөр

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг барилга “Мега стор” дэлгүүрийн баруун талд 81 дүгээр байрны хойд талд дулааны шугамын худагт дулаалга шатаж байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчид ажиллаж унтраасан.

Уг галд /нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй, эрэгтэй хүн өртөж нас барсан байсныг цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.