Исламын алан хядагч Боко Харам бүлэглэлийнхэн ээлжит хүчирхийллээ үйлджээ. Тэд энэ удаад 10-23 насны 40 гаруй эрэгтэй хүүхдийг хулгайлж, барьцаалаад байгаа юм байна.
Хүүхдүүдийг Нигерийн хойд хэсгийн Борно мужаас хулгайлжээ. Тус бүлэглэлийнхэн арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Малари тосгонд ирж зэвсэглэсэн дайралт хийсэн бөгөөд хүүхдүүдийг хүчээр барьцаалж Самбиса ой руу авч явахаасаа өмнө хэт даврагч үзэл суртлаа номлосон байна. Харин тосгоныхон Майдугури руу дүрвэсэн ажээ.
Энэ хэрэг Боко Харам бүлэглэлийнхэн мужийн цамхагийг сүйтгэж харилцаа холбоо барих боломжгүй болсны дараа үйлдэгджээ. Боко Харамынхан сүүлийн хэдэн жил Нигер даяар Шариатын хуулийг сахиулахын тулд олон удаагийн хүчирхийлэл, алан хядлага үйлдээд байгаа юм.
Тэдний хувьд хүн хулгайлах нь түгээмэл болсон бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард дунд сургуулийн 200 гаруй охидыг хулгайлж, барьцаалж байсан билээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!