Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

216 согтуу жолоочийн автомашиныг журамлажээ

ikon.mn
2014 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Шинэ жилийн баярын энэ өдрүүдэд Улаанбаатар хотын Цагдаагийн газарт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  хүмүүс нэлээд бүртгэгджээ.

Тухайлбал, энэ сарын 27-ны өдөр 114 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр журамлагдсан  байна.

Мөн энэ сарын 28-ны өдөр зам тээврийн ослын нийт 282 дуудлага хүлээн авч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 102 жолоочийг илрүүлэн автомашиныг журамлажээ.

Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн гурван жолоочийн буруугаас нийт зургаан хүн зам тээврийн осолд өртөж, гэмтсэн байна.



Харин 12  дугаар сарын 27-ны өдөр 20.00 цагийн үед Яармагийн гуравдугаар буудлын замд /нэр хаяг тодорхойгүй/ явган зорчигч 50 орчим насны эрэгтэйг Форд маркийн автомашины жолооч М нь мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Уг хэргийн шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалтын шатанд шилжүүлээд байна гэж Замын Цагдаагийн газраас мэдээллээ.