Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ жилээр ямар бэлэг авахыг хүсч байна?

Ч.Гантулга
2014 оны 12 сарын 20
Зууны мэдээ

Будрах цастай шинэ жил ирлээ. Ирэх онд хүссэн бүхнээ биелүүлэх, амьдралаас гайхалтай бүхнийг хүртэх гэнэтийн бэлэг хүн бүхнийг хүлээж буй. Та шинэ жилээр өвлийн өвгөн ааваас ямар авахыг бэлэг хүсч байна вэ?

 

Мисс Г.Бадамцэцэг: ЭНЭ A3 ЖАРГАЛ ҮҮРД ҮРГЭЛЖИЛНЭ

 

 

 

-Энэ жил миний хувьд гайхалтай байлаа. Гал голомтоо бадрааж, айлын гэргий болсон.

Амьдралын минь хамгийн сайхан, жаргалтай мөч тэр байлаа.

Энэ аз жаргал минь үүрд үргэлжилнэ.

Ирэх онд ч, цаашлаад насан туршдаа энэ мэдрэмж, хайраа үргэлжлүүлэхийг л өвлийн өвгөн ааваас хүсье.

 


Жүжигчин С.Тэмүүжин: ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЭХИЙГ ХҮСЧ БАЙНА

 -Энэ жил уран бүтээлийн хувьд амжилттай жил байлаа. “Хайр бүхнээс хүчтэй”, “Амьдралд стресс хэрэггүй” тоглолт хийсэн.

Мөн “Гурван найз” киноны зураг авалт хийж дууслаа.

Энэ шинэ жилээр өвлийн өвгөнөөс хүүхдүүдийн маань хүслийг биелүүлж өгөхийг хүсмээр байна.

 


Дуучин Л.Насанбуян: ИЛҮҮ ЭРЧ ХҮЧ ХҮСЬЕ

-"Би” нэртэй бие даасан тоглолтоо хийсэн. Энэ оны хамгийн том ажил минь энэ байлаа.

Тоглолтоосоо эрч хүчийг мэдэрсэн. Ирэх онд үүнээс илүү эрч хүч, урам бүтээл хийх урам зоригийг авмаар байна.

2015 он Дуучин Л.Насанбуянгийн хувьд ололт амжилтаар дүүрэн байгаасай.

 

 

 


 

Зураг