Сүүлийн жил гаруй хугацаанд Украйн улс дэлхий дахинд сөрөг дүр зургаар төсөөлөгдөх болсон билээ. Тэгвэл энэ оронд сайн сайхан зүйлс зөндөө байдаг. Тэдгээрээс арван наймыг нь хүргэж байна.
Европ тив дэх хамгийн том газар нутагтай улс бол Украйн. 603,628 хавтгай дөрвөлжин км талбай нь Техасын нутаг дэвсгэрээс бага зэрэг жижиг ч Европын бүх улсуудаас том гэнэ.
1710 онд Украйны гетман Филип Орлик “Запорожийн дайчдын эрх чөлөөний тунхаг” хэмээх хуулийг санаачилж байв. Тухайн үедээ энэ нь дэвшилтэт үзэгдэл байсан ба засгийн газрын нийгмийн өмнө хүлээх үүргийг зохицуулж байсан байна. Зарим судлаачид энэ хуулийг дэлхийн анхны үндсэн хууль гэдэг. АНУ-ын Үндсэн хууль 1787 онд батлагдаж байсан бол Франц, Польшууд 1791 онд үндсэн хуулиа баталж байжээ.
Европын газарзүйн төв цэг Украйны Закарпатский мужид байдаг. 1887 онд түүнийг Австри-Унгарын эрдэмтэд тодорхойлж байжээ.
Жорж Гершвиний зохиосон Summertime дуу нь дэлхийд танигдсан бүтээл. Түүнийг Украйны уламжлалт бүүвэйн дуу болох “Ой ходить син коло вiкон” дууны хувилбар гэж үздэг. Энэ дууг Украйны үндэсний найрал дуучид дуулдаг юм байна.
Үүнд гайхаад байх зүйлгүй, Гершвиний эцэг эх Одессоос гаралтай хүмүүс гэнэ.
Метроны зогсоол Арсенальная нь 105 метрын газрын гүнд оршдог. 1960 онд байгуулагдсан энэ зогсоол нь Украйны парламентын байрны хашаатай зэрэгцэж байдаг гэнэ.
Нарийвчлан хэлбэл Украйн бол дэлхийд гуравт орох үр тарианы экспортлогч орон.
Уг түргэн хоолны салбар нь Киевийн төмөр замын вокзалд байрладаг гэнэ.
Украйн улс тусгаар тогтнож байх үед цөмийн зэвсгийн хэмжээ нь дэлхийд гуравт орохоор том байжээ. АНУ болон ОХУ-ын дараа орохоор. Харин украйнчууд түүнийг ОХУ-д шилжүүлснээр газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хангах баталгааг том гүрнүүдээс авсан юм.
Хүмүүс энэ дууг Неаполийнх гэдэг. Учир нь анх энэ дууг Неаполийн урлагийн наадам дээр дуулж байж. Үнэндээ энэ дууг 1898 оны дөрөвдүгээр сард Эдуардо ди Капуа Одесс хотноо зохиосон гэдэг. Дараа нь тэр дууны зохиогчийн эрхээ Bideri бичлэгийн компанид 25 лирээр зарсан ажээ.
Дэлхийн аль ч улсын нийслэлд Киевийнх шиг өргөн мөртлөө богинохон төв зам байдаггүй байх. Түүний урт нь ердөө 1.2 километр.
1576 онд Острожскийн академи нэртэй Дорнод Европын анхны их сургууль байгуулагдаж байв.
Украйнчуудын 99.4 хувь нь 15 насандаа уншиж бичиж сурсан байдаг. Украйнчуудын 70 хувь нь дундаас дээш боловсролтой. Украйнд 150 их дээд сургууль бий. 70 мянган эртэмтэн, 80 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй. Виталий болон Владимир Кличко нар хүртэл докторын зэрэгтэй.
АН-225 Мрiя бол Киевийн инженерүүдийн бүтээл. Уг онгоцыг сансрын хөлөг болон пуужингийн хурдасгууруудыг тээвэрлэхэд зориулж бүтээжээ.
Дэлхийн хамгийн эртний соёл иргэншлүүдийн нэг Трипольскийн соёл иргэншил Украйны газар нутагт үүссэн. МЭӨ 5500-2750 онуудад Украйнд оршиж байсан неолитикийн археологийн соёл хамгийн өндөр хөгжилтэй нь байжээ.
1934 онд Парист болсон хэлний уралдааны шүүгчид ингэж шийдсэн юм. Тэгэхэд Украйн хэлийг дэлхийн хамгийн сайхан, сонсголонтой гурван хэлний нэгээр тодруулсан гэдэг. Нөгөө хоёр нь Франц болон Перс хэлүүд байв.
Оросын алдарт зохиолч Михайл Булгаков нэгэнтээ ингэж хэлсэн байдаг. Тэр Киевийг дэлхийн хамгийн сайхан хот гэдэг байв.
Украйны газрын хэвлийд дэлхийн бүх ашигт малтмалын таван хувь оршдог.
Межирич тосгоны доорх малтлагаас 15 мянган жилийн өмнөх эртний хүний буурь олдож байжээ.
Эх сурвалж: lifter.com.ua
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|