Нарны замаас урагш Баянмонгол хороолол хүрэх 200 метр авто замыг төмөр замын доогуур гарах автомашины нүхэн гарцын хамт "Туулын гүүр далай" ХХК-ийн замчид гүйцэтгэж байгаа.
Барилгын ажлын явц 88 хувьтай, зорчих хэсгээ бүрэн нээж тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхэлжээ.
Тоноглолын ажил хийгдэж байгаа энэ замаар Баянмонгол хороолол руу саадгүй нэвтэрч байгаа бөгөөд нүхэн гарцын баруун талд явган хүний нүхэн гарц хэвээр ашиглагдаж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!