Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын санхүүгийн зах зээл дээрх хамгийн том хамтарсан зээлийн санхүүжилтийг босгожээ

Б.Ану
2014 оны 12 сарын 17
iKon.MN

Монгол Улсын "Хөгжлийн банк" 300 сая ам.долларын хэмжээтэй хамтарсан зээлийн санхүүжилтийг амжилттайгаар босгоод байгаа билээ.

Тус зээлийн хөтөлбөрт зохиуцлагчаар Кредит Свисс Банк, БНХАУ-ын Экспорт Импортын Банк, болон Сумитомо Мицуи Банкууд ажилласан байна. 

Энэхүү зээлийн хөтөлбөр нь 200 сая ам. доллар бүхий үнийн дүнтэй, зах зээл дээрх хөрөнгө оруулагчдын сонирхлоос шалтгаалан уг 100 сая ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой байсан бөгөөд хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байсны улмаас зээлийн дүнг 300 сая ам.доллар хүртэлх өсгөн зээлийн гэрээг байгуулсан талаар Хөгжлийн банкнаас мэдээлжээ. 

Энэ нь Монгол Улсын санхүүгийн зах зээл дээрх хамгийн том хамтарсан зээлийн санхүүжилт юм байна. 

Энэхүү эх үүсвэр нь МУХБ-ны үндсэн чиг үүрэг болох эдийн засагт үр өгөөжтэй эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэл, уул уурхай зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулагдана.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат
МУХБ нь 2012 оны 580 сая ам. долларын бонд, 2013 оны 30 тэрбум иенийн Самурай бондуудыг тус тус гарган эх үүсвэр бүрдүүлж байсан бөгөөд энэ удаад анхы хамтарсан зээлийн санхүүжилтээр эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат дурдав.

Кредит Свисс банк нь хөгжиж буй орнуудад багагүй хөрөнгө оруулдаг.  

Тус банкны холбогдох мэргэжилтнүүд  "Манай банкны зүгээс Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдлыг эерэгээр харж байгаа юм. Мэдээж хэрэг олон улсын зах зээл дээрх уул уурхайн салбарын уналтаас үүдээд өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн үзүүлэлт нааштай биш байсан ч бид бүхэн үүнийг хямралын төгсгөл гэж үзэж байна. Иймээс бид бүхэн Монгол Улсад маш их итгэл хүлээлгэж байгаа" гэжээ.