Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг түргэн тусламжийн бүрэн тоноглосон хоёр машинтай боллоо.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шинэчлэлийн бодлогын хүрээнд ЭМСЯ-наас 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус аймагт дээрх машинуудыг өгсөн байна.
Ийнхүү машины тоог нэмснээр түргэн тусламжийн үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах чухал ач холбогдолтой юм.
Шинэ машин хүлээж авах үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга нар оролцсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!