Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн цэц маргааш хуралдана

ikon.mn
2014 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж

“... 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуулийн нэгдүгээр зүйлд,  аймаг, нийслэлийн шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан тойргийн журмаар, мөн хуулийн хоёрдугаар зүйлд, дүүргийн шүүхийг дүүрэг дундын шүүх болгон байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тус тус тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно...” хэмээх заалтыг зөрчиж байна...”  гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн билээ.

Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээд байна. Тус маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан  маргааш болно.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг