Та өдөр болгон толинд өөрийгөө хардаг уу. Таны царай зүс ямар харагдаж байна?!...
Таны царай зүс өтөлсөн, ядарсан, цонхигор харагдаж байвал хөгшрөлтийн процесс маш түргэн явагдаж байна гэсэн үг.
Одоо яах Цагаасаа өмнө хөгшрөхөөс урьдчилан сэргийлэх арга байна уу? Үргэлжийн залуу сайхан байхад туслах нууц түлхүүр гэж байна уу?
Байна. Үүнийг мацаг барих гэдэг.
Эрдэмтэд олон жилийн турш усан гахай, цагаан хулгана дээр хөгшрөлтийн эсрэг туршилт явуулж гайхмаар үр дүнд хүрчээ. Тэд усан гахай, цагаан хулгана зэрэг амьтдыг өлсгөж, байгалийн гаралтай энгийн хоол хүнсийг бага багаар өгч тэжээжээ. Гайхалтай нь эдгээр амьтад улам залуужсан байжээ.
Хүмүүс гол төлөв, "Хүн 70 нас хүрэхээр хөгширч, үлгэн салган болдог" гэдэгт итгэдэг. Гэтэл хүн аль ч насандаа буцаж залуужих боломжийг байгаль эх бидэнд олгосон байдаг ажээ.
Олон жилийн туршид элэгдэж хуучирсан бие махбодоо, цаг хугацааны нөлөөнд автдаггүй шинэ эрч хүч, залуу эд эсээр солих боломж байна.
Зүрх судас ямар байгаа цусны даралт, судасны цохилтоо хэмжүүлээд мацаг барьж болно.
Та бүтэн жилийн турш мацаг барилт, зөв хооллолт, амьдралын эрүүл хэв маягийг хослуулсан хөтөлбөрийг өөрөө зохиогоод мөрдөөд үзээрэй. Тэгээд толинд өөрийгөө хараарай.
Гайхалтай өөрчлөлт орсныг мэдрэх болно. Ийм хөтөлбөрийг мөрдөхийн өмнө зүрх судасны эмч, мэргэжилтнээс зөвлөгөө авах нь зүйтэй.
Таны зүрх судас ямар байгаа цусны даралт, судасны цохилтоо хэмжүүлээд мацаг барьж болно. Мацаг барилт артерийн судсыг залуу хэвээр байлгаж чаддаг чухал хүчин зүйл мөн.
Тамхи архи, хэт тослог хоол зэрэг нь артерийн судасны доройтол, зүрх судасны өвчин үүсэхэд нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл бол идэвхгүй хөдөлгөөнгүй байх явдал юм.
Артерийн судасны бөглөрөлтөд хүргэдэг холестрин, шимэгч эд эс зэрэг нь сөргөөр нөлөөлж аажмаар артерийн судасны доторх ханыг нарийсгаж, зүрхний булчинг тэжээхэд шаардагдах хэмжээний цус урсан орох боломжгүй болгодог.
Иймд зүрхний өвчин үүсгэх бүхий л бодисоос артерийг цэвэр байлгахад анхаарах шаардлагатай. Харамсалтай нь ихэнх хүмүүс артерийн талаар ямар ч ойлголтгүй байдаг тул эрүүл бус хоол, буруу зуршлаа үргэлжлүүлсээр байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!