"Дэйл Карнегийн борлуулалтын сургалтад хамрагдсан борлуулагчдын 70% нь хамгийн багадаа 20%-аар борлуулалтаа өсгөж чадсан"
Борлуулалт хийх нь бараа бүтээгдэхүүний зөвхөн онцлог шинж, ашиг тусыг нь тайлбарлахаар хязгаарлагдахгүй. Борлуулалт урьд өмнөхтэй харьцуулшгүй илүү өрсөлдөөнтэй болоод байна.
Ахисан түвшний борлуулалт сургалт танд амжилтын тэнцвэрт хоёр талыг олгох болно.
Нэгдүгээрт энэхүү эрч хүчтэй сургалтад та хамгийн шилдэг арга зам болох борлуулалтын харилцааны үйл явцыг судлах болно. Энэ нь танд цаг хугацаа, борлуулалт хийх газраа үр дүнтэйгээр зохицуулах, ухаалгаар урьдчилан таамаглах мөн боломжит хэрэглэгчтэй уулзах мөн уулзалтын үеэр ярих агуулгаа бэлдэхэд хүртэл туслах болно.
Учир нь боломжит хэрэглэгчтэйгээ хэрхэн харилцах, өөрийгөө танилцуулах, амжилттай харилцаа тогтоох нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгохын нэгэн адил борлуулалтын үйл явцад чухал ач холбогдолтой зүйлс билээ. Борлуулалт хийхийн тулд та өөртөө итгэлтэй байж, саналаа урам зоригтойгоор танилцуулж, хүсэж буй үр дүндээ хүрэхийн тулд харилцан ярианы өндөр чадвартай байх ёстой.
Ахисан түвшний борлуулалт сургалт танд борлуулалт эдгээр чухал хүчин зүйлсэд суралцахыг санал болгож байна.
Манай сургалтын явцад та Дэйл Карнеги Трэйнинг®-ийн батлагдсан харилцааны зарчмуудыг бүх хичээлийн турш дадлагажуулж хэрэгжүүлэх болно. Манай сургалтад оролцсоноор та ур чадвараа цогцоор нь хөгжүүлж, борлуулалтаараа бусдыг манлайлах болно.
Сургалтын хөтөлбөр
Сургалтын агуулга | Хөтөлбөрт оролцсоноор та дараах зүйлсийг эзэмших болно |
---|---|
1. Харилцан ойлголцлыг бий болгох | Худалдан авагчтай түншлэл үүсгэх 7 алхамт аргыг хэрэглэх |
Худалдан авагчийг идэвхтэй ярианд хөтлөх 3 стратегийг эзэмших | |
Худалдан авагчид ойртохын тулд нэн даруй итгэлцэл үүсгэх | |
2. Сонирхол төрүүлэх | Ялгаатай худалдан авагчдын сонирхлыг илрүүлж, тэдэнтэй харьцах арга барилуудыг эзэмших |
Худалдан авагчаас шаардлагатай мэдээллийг авахын тулд нөлөө үзүүлэх үр дүнтэй асуултууд бэлдэж асуух | |
Худалдан авагчийн хүлээлтийн зөрүүг удирдаж, сонирхлыг нь татах | |
3. Шийдэл санал болгох | Худалдан авагч бүрт зориулсан шийдэл боловсруулах |
Худалдан авагчийн сэтгэл хөдлөл, логикт нийцэх шийдэл гаргах | |
Итгэл үнэмшилтэй, ятгахуйц шийдлийг санал болгох | |
4. Сөрөг хандлагыг шийдвэрлэх | Худалдан авагчийн сөрөг хандлагыг багасгахын тулд санал нийлэхүйц талуудыг олж тодорхойлох |
Далд буй сөрөг саналыг илрүүлэхийн тулд хоёр талд ашигтай санал тавих | |
Хамгийн нийтлэг тохиолддог сөрөг шүүмжлэлд өөртөө итгэлтэйгээр хариулах | |
5. Худалдан авах сэдэл төрүүлж, шийдвэр гаргуулах | Худалдан авах үйл явцыг цааш үргэлжлүүлэх худалдан авагчийн хандлагыг үнэлэх |
Борлуулалтад худалдан авагчийн сэтгэл хөдлөлийг анхаарч үзэх | |
Өөртөө итгэлтэйгээр худалдан авалт хийхийг хүсэх 6 аргад суралцах | |
6. Нөөц боломжуудыг илрүүлэх | Худалдан авагчаа байнгын хэрэглэгч болгох |
Борлуулалт хүртэлх үйл явцад шилдэг аргуудыг хэрэгжүүлэх | |
Боломжит хэрэглэгчдийн сүлжээ үүсгэх | |
7. Амжилтад хүрэх төлөвлөгөө | Танд урам өгөх алсын хараа боловсруулах |
Борлуулалтын амжилтыг дээшлүүлэх бодит зорилго тавих • Үр дүнтэй ажиллах цаг төлөвлөлтийн 10 аргад суралцах | |
Үйлчлүүлэгчид сэтгэгдэл төрүүлэх борлуулалтын дараах үйлчилгээний 5 аргыг хэрэгжүүлэх | |
8. Борлуулалт хийх үйл явцыг бүрэн эзэмших | Борлуулалтын 7 алхмыг хэрэгжүүлэх |
Харилцаа үүсгэх ур чадварыг үнэлэх | |
Энэ хөтөлбөрт хамрагдсан амжилтад хүрсэн борлуулагчдын туршлагуудаас суралцах |
Төгсөгчийн сэтгэгдлээс:
"Сургалтын эхний өдрөөс л ажил дээрээ хэрэгжүүлж болохуйц даалгавар авч зарчмуудаа хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч одоо хийж байгаа төсөл дээр нэмэр болсон. Гэрээг илүү хурдлуулж 2 тэрбум төгрөгийн борлуулалтын амжилттайгаар хийж чадсан. Танай сургалтад суусандаа их баяртай байна... Ахисан түвшний борлуулалт сургалтын 3 дахь элсэлтийн төгсөгч
Хэн оролцох вэ?
Борлуулалтын ажилтан, ахлах менежерүүд болон борлуулалтын ур чадвараа сайжруулахыг хүссэн хүн бүр оролцох боломжтой.
Хугацаа: 2014/12/11, 12, 19-ны өдрүүдэд /09:00-18:00 цагийн хооронд/
Хаана?
Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Зайсангийн гудамж, Фидес цамхаг, 302 тоот
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|