УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэр дараах зүйлийг тодрууллаа.
-Хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцлийн ажлын хэсгийн явц ямар байгаа вэ. Засгийн газрын бүтцийн тухайд танай нам ямар байр суурьтай байна вэ?
-Ямар нэгэн үр дүнд хүрээгүй байхад зөвшилцлийн ажлын хэсгийн явцын талаар олон нийтэд мэдээлэл өгөхгүй байх зарчмыг барьж байгаа. Гэсэн хэдий ч бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой маргаантай асуудал үүссэн талаарх мэдээлэл цацагдлаа.
Эрх баригчдын зүгээс 16 яам 19 сайд, МАН 13 яам, 16 сайдтай байх ёстой гэсэн байр суурьтай байгаа учраас санал нэгдэхгүй байна.
Эрх баригчдын зүгээс 16 яам 19 сайд, МАН 13 яам, 16 сайдтай байх ёстой гэсэн байр суурьтай байгаа учраас санал нэгдэхгүй байна.
Өнөөдөр 16:00 цагаас МАН-ын ажлын хэсэг хуралдана. Өчигдөр бүлгээс яамдын тоог энэ хэвээр нь байлгана гэсэн шийдвэр гаргасан.
-Яамдын хувиарлалт дээр тохиролцож чадахгүй байгаа гэх яриа байгаа?
-Яамдын тоон хувиарлалт хийгдээгүй байгаа. Ер нь яамдын тоог цөөн байлгах нь төсвийн урсгал зардалтай шууд холбоотой. Хямарлыг хамтдаа даван туулна гэж байгаа бол төсвийн урсгал зардал, тансаглалыг танах хэрэгтэй. Хоёр шадар сайдтай байна гэсэн асуудал яригдаж байгаа.
Ямар нэг бүлэг, фракцад зориулж албан тушаал гаргаж болохгүй шүү дээ. МАН үүн дээр эсрэг байр суурьтай байгаа. УИХ-д суудал эзлэж байгаагаараа сайдаа томилно гэвэл АН найм, МАН зургаа, Шударга ёс эвсэл хоёр сайдын суудал авах боломжтой байгаа юм.
ИЗНН сайдын суудал авах боломжгүй, УИХ-д бүлэг ч үгүй нам.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!