Өмнөговь аймгийн “Баруун ноён уул” коксжих нүүрсний ордод Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Соal" компани нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг.
Тэгвэл олборлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхийг Эрдэс баялагийн бодлогын зөвлөлийнхөн Австраличуудад зөвшөөрчээ. Тус компанийн ерөнхий захирал Петер Кэйн ирэх онд 1.5, 2016 онд хоёр сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаагаа мэдэгдээд байна.
Тус компанийн нүүрсний орд нь 19 сая тонн коксжих нүүрсний баттай нөөцтэй бөгөөд энэ хэмжээ нэмэлт хайгуулаар 70 сая тонн хүртэл өсөх боломжтой хэмээн албаныхан онцоллоо.
Шинжилгээгээр тус ордын нүүрс нь үнслэг болон хүхрийн агуулга багатай сайн чанарын коксжих нүүрс болохыг тогтоожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|