ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Нийслэл өргөө”-гийн Б.Ганзоригт зургаан жилийн хорих ял оноожээ

Өглөөний сонин
2014 оны 11 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг

Улсын төсвийн хөрөнгөөр баригдах томоохон барилгуудын тендерийг авсан ч чанар муутай барилга барьсан, заримыг нь барилгүй мөнгийг нь идэж шамшигдуулсан хэрэгт холбогдоод байсан “Нийслэл-Өргөө” компанийн захирал Б.Ганзориг нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал боллоо.

Тодруулбал, Б.Ганзориг нар нь Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцжээ. 

Тэгээд уг ажлыг 1,5 тэрбум төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарч, 800 сая төгрөгийг завшиж үрэгдүүлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан нь шүүхээр тогтоогдсон байна. 

Мөн :

  • 2010 онд Хууль зүйн яамнаас зарлагдсан Архивын ерөнхий газрын захиалгатай Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв архив”-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч 30,842,694 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн
     
  • 2010 онд Эрүүл мэндийн яамнаас зарлагдсан Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт “300 ортой төрөх эмнэлэг,  Эх нялхсын эрүүл мэндийн төв”-ийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, 1,966,204,372 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн болохыг ч тогтоожээ.

 Тиймээс “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригт чанга дэглэмтэй хорих ангид зургаан жил хорих ял оноолоо. 

Мөн түүний хэргээр Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд гурван жилийн хорих ял оногдуулж хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Д.Чулуунцэцэгт 5,1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилээр хойшлуулсан, “Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Энхчимэгт хоёр жилийн хорих ял оногдуулж тэнсэн харгалзжээ. 

Мөн Баян-Өлгий аймагт багийн хөгжлийн төвийг хүлээн авах улсын комиссын гишүүдээр ажилласан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек нарыг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус тус хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс шийдвэрллээ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг