Apple компаний хамгийн амжилттай бүтээгдэхүүнд тооцогдож байгаа iPhone 6 гар утас Монголын зах зээлд ч бас сайн борлогдож байгаа гэнэ.
Бидний олж авсан мэдээллээр өнгөрөгч Баасан гарагаас эхэлсэн iPhone 6-гийн худалдаа гурав хоногт мянга гаруй хувь борлогджээ.
Сонирхолтой нь худалдан авагсдын 70 орчим хувь нь бэлэн мөнгөөр авсан байна. Энэ нь Мобикомынхон үнэхээр үнийн зөв бодлого баримталж зах зээлийг байлдан дагуулж байгаагийн илрэл бололтой.
Мөн iPad бүтээгдэхүүнийг Мобиком ирэх оны эхнээс албан ёсоор борлуулж эхлэх сурагтай байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!