Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс цахим гарцаар улсын хил нэвтэрч эхэллээ

ikon.mn
2014 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн аравдугаар сард Иргэний харьяалал, шил­жилт хөдөлгөөний ерөн­хий газар зорчигчдыг ца­хим гарцаар улсын хил нэвт­рүү­лэх төхөөрөмжийг үйл­чил­гээнд нэвтрүүлж, албан ёсны нээлтээ хийсэн билээ.

Энэхүү цахим гарцаар Мон­гол Улсад орох, гарах хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон манай улсад оршин суух зөвшөөрөл бvхий олон удаагийн визтэй гадаадын иргэн хурууны хээ нүүрний зургийн тоон мэдээллийн тусламжтайгаар улсын хил нэвтрэх юм. 

Уг гарцыг үйлчилгээнд нэвтрүүлснээр хил нэвтрэх зорчигчийн бүртгэл, хяналт олон улсын жишигт хүрч, боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэн, нэг зорчигч дунджаар 14-18 секундыг хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.

Зорчигч нь

  • өөрийн хуруу­ны хээ,
  • цээж зураг,
  • га­даад паспорт,
  • иргэний үнэм­лэх эсвэл оршин суух үнэм­лэхний мэдээллийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газарт урьд­чилан бүртгүүлснээр өнөөд­рөөс эхлэн цахим гарцаар улсын хил нэвтрэх боломжтой юм.