Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Facebook ажилд хэрэглэгддэг болно

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 11 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Financial Times сонинд Facebook компани “Facebook at Work” нэртэй шинэ үйлчилгээ хөгжүүлж байгаа тухай мэдээллээ.

Өөрөөр хэлбэл зөвхөн хувь хүмүүсийн нийгмийн сүлжээн дээр төвлөрч ажилдаг байснаа байгууллагын сүлжээ рүү хүрээгээ тэлэх юм байна.

Эх сурвалжийн дурдсанаар Facebook at Work одоогийн үйлчилгээтэй ерөнхийдөө адил боловч хүмүүс хувийн профайлаасаа гадна ажлын профайл зэрэг үүсгэх боломжтой байх гэнэ.

Facebook уг төсөл дээр жил гаруй хугацаанд ажиллаж байгаа ба одоо дотоод тестын ажил нь эхэлжээ. Ирэх онд хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Сонирхолтой нь өнөөдөр олон компаниуд ажилтнуудаа ажлын цагаар Facebook ашиглахыг нь хориглодог. Тэгвэл ийм үйлчилгээ гарснаар ямар үр дүнд хүрэх нь ихээхэн маргаантай байна.

Мөн бизнесийн дотоод сүлжээгээр хангадаг олон системүүд байдаг нь удахгүй Facebook-тэй томоохон өрсөлдөөнд орох ажээ.