Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Төв аймаг 3D кино театртай болжээ

Монголын мэдээ
2014 оны 11 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

Орон нутгийн соёлын төвүүдийг шинэчлэх ажил хийгдэж байгаа. Энэ хүрээнд аймаг бүр мини кино театртай болох санаачлага гарсан.

Тэгвэл Төв аймгийнхан 1987 онд ашиглалтад орсон Соёлын төвийн хуучин барилгыг засварлаж 3D кино театр болон спорт цогцолбор болгожээ. Солонгос улсын тоног төхөөрөмжөөр тоноглож нийтдээ 700 сая төгрөгийн өртгөөр байгуулсан байна.

Үүнээс орон нутгийн 400 сая төгрөгийг нь орон нутгийн хөгжлийн сангаас гаргасан ажээ. Мөн монгол инженерүүд дотоод засалчид ур ухаанаа шингээн барьж байгуулсан байна.

3D кино театр нь их, бага заалтай бөгөөд их заал нь 180 хүний суудалтай бол бага заал нь 40 хүний суудалтай юм байна.

Зураг