Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Филае робот "нойрслоо"

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 11 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Сүүлт одон дээр бууж судалгаа туршилт хийж байгаа Филае робот унталтын горимонд оржээ.

Учир нь түүний эрчим хүчний үүсгүүр нарны гэрлээр тэжээгддэг бөгөөд харин Филае хадны сүүдэрт орсноор баттерей нь багасчээ.

Гэхдээ ийм горимонд орохоосоо өмнө бүх судалгааны мэдээллүүд, гэрэл зураг зэргийг дэлхий рүү дамжуулж амжсан гэнэ.

ЕСА хүлээж авсан мэдээлэл дээрээ ажиллаж эхэлсэн байна.

Филаегаас хамгийн сүүлд Бямба гарагийн өглөө дохио ирсэн гэнэ. Гэхдээ нарны гэрэл тусах үед эрчим хүчээр тэжээгдэж дахин ажиллаж эхлэх боломжтойг судлаачид дурдаж байна. Мөн энэ хэвээр мөнхөд хаягдаж ч болзошгүй юм.

Олон нийтийн сүлжээгээр хүмүүс Филаег үүргээ гүйцэтгээд мөнх нойрссон баатарлаг робот хэмээн өргөмжилж удахгүй эрчим хүч нь эргэн сэргээгдэж ажиллаж эхлэхийг ерөөцгөөж байна.