Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Акталсан барилгуудыг буулгаж, эмнэлэг, авто зогсоол барина

Өглөөний сонин
2014 оны 11 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг


Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж

  • Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 13 дугаар хорооны Мэнд-Арвижих өрхийн эмнэлгийн барилга
  • Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 15 дугаар хорооны барилга
  • Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй дөрөвдүгээр    хорооны улаан булангийн барилга
  •  Баянгол дүүргийн балансад бүртгэлтэй дөрөвдүгээр хороонд байрлах Авто гражийн барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцлээ. 

Хуралдаанаар хөрөнгө бүртгэлээс хасахаар хэлэлцүүлж буй дээрх барилгуудад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн актлах дүгнэлт гарсан бөгөөд олон жилийн насжилттай хуучин барилгыг буулгаж эмнэлэг, автомашины зогсоол зэрэг шинэ төслийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй

  • 13 дугаар хорооны Мэнд-Арвижих өрхийн эмнэлгийн 22.8 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламжийг буулгаж
  • Чингэлтэй дүүргийн «Хүүхэд гэр бүл хөгжил»-ийн төвийн барилга
  • Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 15 дугаар хорооны конторын нийт 49.6 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг буулгаж шинээр Хүүхдийн амбулаторийн эмнэлгийн барилга
  •  Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй дөрөвдүгээр хорооны улаан булангийн 10.6 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг буулгаж гэрэлтүүлэг, автомашины зогсоол, ногоон байгууламж
  • Баянгол дүүргийн балансад бүртгэлтэй бүртгэлтэй дөрөвдүгээр хороонд байрлах Авто гражийн 8.8 сая төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг буулгаж Нутгийн удирдлагын ордны барилгыг барих аж. Түүнчлэн дээрх барилгуудыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар болжээ.

 

Зураг