Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Наполеоны алдарт малгай өндөр үнээр зарагдлаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Бараг хоёр зуун жил өнгөрсөн ч домогт цэргийн жанжин, эзэн хаан Наполеон Бонапартын эд зүйлс үнэ хүрсээр байна.

Өчигдөр Парист болж өнгөрсөн дуудлага худалдаагаар Наполеоны нэрийн хуудас болсон малгай төсөөлж байснаас тав дахин их үнэ хүрч 1.8 сая еврогоор зарагдлаа.

Худалдан авагч нь нэрээ нууцалсан Өмнөд Солонгосын иргэн байжээ.

Мөн их хааны хэрэглэж байсан оймс, хүзүүний ороолт зэрэг эд зүйлсийг энэ дуудлага худалдаагаар борлуулсан байна.

Наполеон уг малгайг 1804-1815 оны хооронд байнга өмсөж хааны титэм адил ойлгогддог болсон байв.

Францийн хаан 51 насандаа ходоодны хорт хавдраар нас барсан юм.

 

Эх сурвалж: AFP