ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Оновчтой бизнес санаа, багахан хэмжээний хөрөнгө оруулалт таны болоод бусдын амьдралыг өөрчилнө

Х.Сайхан
2014 оны 11 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

МУИС-ийн Бизнесийн сургууль, Хөдөлмөрийн яам, Хөгжлийн Шийдэл ТББ, “Стартап Монголиа” хамтран, МҮХАҮГ, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, “ЖэйСиАй Монгол” байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЁРУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН 2014” чуулга уулзалт Чингис зочид буудалд өчигдөр эхэллээ.



Олон улсад зохион байгуулагддаг энтрепренёршипын чиглэлийн томоохон үйл ажиллагаануудын (Global Entrepreneurship Congress, Global Entrepreneurship Weekend, Startup Nations Summit, World Entrepreneurship Forum г.м) жишиг, загвараар зохион байгуулагдаж буй уг чуулганд гадаадаас дөрвөн илтгэгч, Монгол Улсаас 20 орчим илтгэгч оролцож, энтрепренёршипыг хөгжүүлэх үндэсний стратеги, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүүжилтийн механизмыг оновчтой тодорхойлох зэрэг бодлогын асуудлуудаас гадна гарааны бизнесийг үүсгэн байгуулж, амжилтад хүргэх арга зарчмуудыг танилцуулсан юм.

Чуулганы гол зорилго нь Монголд старт ап компаниудыг хөгжүүлэх чиглэлд шинэ боломж, санал санаачилуудыг гаргаж ирэх, тэднийг хооронд нь холбож, цаашид үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх гол зорилготой байсан юм. Старт ап компани нь бизнесийн маш гярхай олж харсан санаа, нарийн төлөвлөгөөнд үндэслэн хил хязгаараас хамааралгүй хөгжих боломжтой байдаг. Ийм компаниудыг олноор бий болгож чадвал эдийн засгийн асар их амжилтыг дагуулж болдог байна. Үүний нэг томоохон жишээ Эстон улс байна.

Хөгшин тивийг эдийн засгийн өсөлтийн хурдцаараа эрчимтэй хөгжиж буй Азийн орнуудтай хөл зэрэгцүүлдэггүй юм аа гэхэд ядаж хол хоцорчихгүй байх боломжийг олгож байгаа тэр эрч хүчийг гаргаж буй цөөхөн улсын нэг нь “Балтийн далайн” гэж нэрлэгддэг улсууд дотроо хамгийн жижиг нь болох Эстон юм. Дэлхийн банкнаас гаргасан тайлан, бусад статистики аваад үзэхэд Европын холбооны улсуудад аж ахуйн нэгжийн тоо огцом хорогдож, нөхцөл байда тийм ч сайнгүй гэдгийг харуулсаар  буй.

2009 онд л гэхэд энд нийт аж ахуйн нэгжийн 12,1 нь алга болсог байх жишээтэй. Энэ байдал одоо хэвээр үргэлжилсээр байна. Гэт Эстонд байдал эсрэгээрээ, 2011 онд 14000 аж ахуйн нэгж шинэ байгуулагджээ. Энэ нь 2008 онт харьцуулахад даруй 40 хувь давсан үзүүлэлт гэнэ. Нэгэн манайд борооны дараах мөшиг олширч, хөрөнгө оруулалтьг соронздон татаж байсан офф шор банк, аж ахуйн нэгжүүд энэ улсад 2009 онд олноор байгуулагдсан бөгөөд эдүгээ үүргээ гүйцэтгэх үр дүнгээ харж эхэлж байга аж.

Өнгөрсөн хугацаанд Эстон улс Балтийн далайн улсуудад хамгийн жижиг нь гэсэн имиж аажмаар гээж, хамгийн ба татвар, төр засгийн оролцоо багатай бизнесийн орчноор хөрөнгө оруулалтыг хөрш зэргэлдээ Литва, Латви улсаа илүү татах болжээ. Интернэт өндөр технологийн бизнес бол бүр ч хол хаях нөхцөл бүрдүүлсэн байна. Манай улсад энтерпренершипийг хөгжүүл нөхцөл бололцоо боломжийн хэмжээнд бүрдсэн гэж байгаа цаашид хийх шаарддагатай ажлууд олон байгаа талаар чуулганд оролцогчид онцолж байсан юм.

Дэлхийн улс орнуудад энтерпренёруудийг төрүүлэх онцгой үүрэг гүйцэтгэж байгаа. НҮБ-ын эдийн засаг, хөгжлий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж “Эмпретек” хөтөлбөрийг төлөөлөгч Алехандро Рубиас Хернандез энэ удаагийн чуулга уулзалтад ирж илтгэл тавьсан нь олны анхаарлыг татсан. “Эмпретек” гэдэг нь emprend-edores /үйлдвэрлэгч/, tecnologHa /технологи/ гэсэн испани үгний товчлол юм байна. Энэ хөтөлбөр нь анх 1988 онд Аргентинд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш цар хүрээгээ өргөжүүлсээр эдүгээ 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Хүний амьдрал мэдээллийн технологиос улам их хамааралтай болж байгаа энэ старт ап компаниуд улам л баяжсаар байх нь тодорхой. 

Бизнесийн санаа байгаа ч хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх арга замаа мэдэхгүй байгаа бизнес эрмэлзэгчдэд сургалт явуулж, амжилтад хүрэхэд туслах нь хөтөлбөрийн гол зорилго аж. Өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрт 300 мянга гаруй бизнесмэн хамрагдаж, энтерпренёр болох аргаа заалгажээ. Апехандро Рубиас Бразил улсад Эмпретек хөтөлбөрт хамрагдсан бизнесмэнүүдийн 70 гаруй хувь нь ашиг орлогоо үлэмж нэмэгдүүлж чадаж байсан гэдгийг илтгэлдээ онцгойлон дурьдаж байв. Энтерпренёрийн гол онцлог нь үргэлж шинийг эрэлхийлж, бусдаас түрүүнд алхаж байдагт оршино.

Амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа “старт ап”-уудын ихэнх нь амьдралыг илүү хөгжилтэй амар хялбар болоход чиглэгдсэн бүтээгдэхүүнийг гаргадаг аж. Жишээлбэл, Flirtic-ээс найзаа олж, хүнтэй танилцаж болох бол Sportlyz-ег сургалт дасгалжуулалтын шинэ арга барил, шинжлэх ухааны нээлтүүдийг гишүүддээ хүргэдэг байх аж. Хүний амьдрал мэдээллийн технологиос улам их хамааралтай болж байгаа энэ старт ап компаниуд улам л баяжсаар байх нь тодорхой. Учир нь тэдний баялаг оюун ухаандаа байдаг. Баялгийн энэ “уурхай” шавхагдашгүй билээ.



Эхаб Элтайеб: Их Британид зөвхөн бизнесийн санаа байхад зээл авах боломж байдаг

/ЗЕ Solutions котпанийн захирал, “Старт ап Монголиа” багийн гишүүн/

Одоогоос 20 гаруй жилийн өмнө Их Британид энтерпренёршипийг хөгжүүлэх нь тийм ч чухал биш гэж үздэг, ач холбогдол өгдөггүй байсан. Гэхдээ одоо энэ байдал өөрчлөгдсөн гэдгийг хэлэх нь зүйтэй. Энтерпренёршипийг хөгжүүлэх тал дээр Засгийн газраас ч ихэд анхаарах болсон.

Танд үнэхээр ашигтай, хэрэгжүүлэх өндөр боломжтой бизнесийн санаа, байгаа бол Засгийн газраас 1-5 сая паундын зээл авч болно. Зөвлөгөө өгөх, тусалж дэмжих төрийн бус байгууллагууд ч олон бий. Жишээлбэл, шинэ тутам компаниудыг дэмждэг “Virgin startup” хөтөлбөрөөр дамжиж хөлөө олсон 8000 гаруй компани байдаг. Миний хувьд Монголд бизнес эрхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Монголд Их Британид байдаг шиг орчин хараахан бүрдэж амжаагүй байна. Тодорхой ажлуудыг зохиож байгаа ч энэ нь хангалттай биш юм.

Бизнесээ эхлүүлэн амжилттай урагшилж яваа компанийн төлөөллүүд мөн чуулганы танхимын гадна үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байлаа. Бид тэдний төлөөлөлтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм



Н.Бүрэнжаргал: Бизнес эхлүүлж байгаа бидэнд санхүүгийн дэмжлэг гэхээсээ илүү зөвлөгөө маш их хэрэг болдог

/Oxyhealth Mongolia ХХК-ийн менежер/

Манай компани хүчилтөрөгчийн коктейлийн үйлчилгээ, жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн тоног төхөөрөмж худалддаг. Энэ бизнесийн онцлог давуу тал нь гэвэл энтерпренёруудад яг тохирсон буюу их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаггүй явдал юм. Нэг худалдааны цэг байгуулахад хамгийн ихдээ дөрвөн сая төгрөг ордог ч юм уу. Бага хэмжээний хөрөнгөөр эхлүүлэх боломжтой байдаг.

Манай компанийн хувьд, төрөөс ямар нэг дэмжлэг туслалцаа аваагүй. “Хөгжлийн шийдэл” ТББ-ын тусламж дэмжлэгээр бизнесээ эхлүүлээд явж байна. Мөн бизнес эрхлэхэд санхүүгийн дэмжлэг гэхээсээ илүү бусдын туршлага, практик зөвлөмж маш их хэрэг болдог. “Хөгжлийн шийдэл”-ийн гол давуу тал нь анхны хөрөнгө оруулалт олоход туслахаас гадна, цаашид үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зөвлөмжийг байнга өгдөгт байдаг. Бид “Хас” банкны Кива зээлээс 4300 ам.долларыг авч, үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Өндөр болгох нууц [112.72.11.67] 2014/11/11
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
0 | 0 Хариулах