Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор байрлуулсан ТҮЦ машины тоог жилд 74-өөр нэмэхээр болжээ.
Тодруулбал, 38 машиныг нийслэлд, 38-ыг аймгийн төвүүдэд суурилуулах юм.
Нийслэлд машин нэмж байрлуулсанаар энэ онд 120 ТҮЦ машин ажиллах боломжтой болно.
ТҮЦ машины хувьд өндөр нууцлалтай учраас иргэд санаа зовох шаардлагагүйгээр үйлчлүүлэх хэрэгтэй гэдгийг албаныхан хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!