“Уорнер бразерс” кино студийн бүтээсэн хүүхэд залуусын үзэх дуртай цуврал кино Харри Потерын зохиолч Ж.К.Роулинг ид шидийн ертөнцийг харуулсан гурван шинэ киноны зохиолыг бичиж дуусгажээ. Эдгээр кинонууд удахгүй дэлгэцнээ гарч, үзэгч хүүхдүүдийг баярлуулах аж.
Эхлээд “Fantastic Beasts and Where to Find Them” гэх кино нь 2016 онд дэлгэцнээ гарах бөгөөд найруулагчаар нь Харри Потер цуврал киноны сүүлийн дөрвөн ангийн найруулагч дэвид Йейтс ажиллах гэнэ.
Кино багийн хувьд ч гэсэн өөрчлөгдөхгүй хуучин бүрэлдэхүүнээрээ ажиллах юм байна. Тус бүтээл Роулингид хэдийнэ танил болсон шуламын ертөнцийг дүрслэн харуулах бөгөөд Харри Потер кинонд гардаг Хогвартсын шидтэний сургуулийн сурах бичиг, зохиолчийн зохиомлоор бүтээсэн хачин жигтэй амьтад болон зан байдал дүрслэгджээ.
Ж.К.Роулингийн зохиолыг нь бичсэн хоёрдахь кино 2018 онд, харин гуравдахь кино нь 2020 онуудад дэлхийн кино театруудад гарч эхлэх ажээ.
Өнгөрсөн сард "Уорнер бразерс" компани түүнд кино зохиол бичих санал тавьсан гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|