ШӨХТГ-аас шатахууны үнийг зохиомлоор өсгөсөн НИК компанийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Улсын ахлах байцаагч Ж.Очирхуягийн хэлж буйгаар шатахууны үнийг үгсэн хуйвалдаж, зохиомлоор нэмсэн “Сод Монгол”, “Шунхлай” компанид 10 сая төгрөгийн торгууль ногдуулж, төлүүлсэн байна.
Харин НИК компанид 4.9 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан ч компанийн зүгээс эсэргүүцэн шүүхэд ханджээ. Гэсэн ч гурван шатны шүүх хурлын дараа шүүхийн шийдвэр ШӨХТГ-ын талд гарч өчигдөр болсон хяналтын шатны шүүх хурлаар НИК-ийн төлөх 4.9 тэрбумыг улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн байна.
Торгуулийн хэмжээг 4.9 тэрбум гэж тогтоосон нь НИК компанийн үнэ нэмж борлуулсан шатахууны нийт орлого аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!