ШӨХТГ болон НИК компанид холбогдох хяналтын шатны шүүх хуралдаан өчигдөр боллоо. ШӨХТГ-аас өнгөрсөн оны арванэгдүгээр сард шатахууны хомсдлыг зохиомлоор үүсгэсэн “НИК” компанид 4.9 тэрбум төгрөгийн торгууль тавьсан юм.
Шатахууны хомсдлыг зохиомлоор үүсгэсэн “НИК” компаниар 4.9 тэрбум төгрөгийн торгуулийг төлүүлнэ.
“НИК” уг шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гурван шатны шүүх хурал ийнхүү болж өнгөрлөө.
Хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн долдугаар сарын 4-нд болж ШӨХТГ-ын улсын байцаагчдын хийсэн шалгалтын нэгдсэн дүгнэлтийн “НИК” ХХК-д холбогдох хэсэг болон албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон юм.
Өчигдөр болсон хяналтын шатны шүүх хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!