Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг баталлаа

ikon.mn
2014 оны 10 сарын 15
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:52 2014/10/15

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан ч хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.

Харин тус Байнгын хороо өнөөдөр /2014.10.15/ үдээс хойш хуралдаж, уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон юм. 

Тус асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүдийн 89.4 хувь дэмжиж баталлаа.

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг мөн хийсэн. 

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан нийтдээ 12 хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас хууль тогтоомжийн төсөл санаачлан өргөн барьсан юм.

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, зарим яамны нэр, эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөнтэй нийцүүлэн холбогдох салбарын хуульд заасан яам, Засгийн газрын гишүүний эрхлэх асуудал, нэр томъёог жигдлэхээр эдгээр хууль тогтоомжийн төслүүдэд тусгажээ.

Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Баярцогтын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжсэн. Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй өөр санал гараагүй тул үүгээр хуралдаан өндөрлөсөн.

Улмаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. 

09:35 2014/10/15

Шинээр томилогдох сайдуудын нэрийг өргөн барилаа

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай тогтоолын төсөл өргөн барилаа.

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Дашзэвэгийн Зоригтыг
     
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг
     
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Рэнцэндоогийн Жигжидийг томилон ажиллуулахаар өргөн мэдүүлэв.

Түүнчлэн

  • Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын үүрэгт ажлаас
     
  • Лувсанвандангийн Болдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын
     
  • Цэвэлмаагийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдын
     
  • Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдын
     
  • Даваажавын Ганхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдын
     
  • Нямжавын Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдын
     
  • Мишигийн Сономпилийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын албан тушаалаас тус тус чөлөөлүүлэхээр өргөн барилаа.