11:31 2014/10/14
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч дууссны дараа гишүүд санал хэлсэн.
Тухайлбал,
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
- Парламентын түүхэнд ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг хамтад нь шийдэж ирсэн. Анх удаа тус тусад нь ярьж байна. Ингэж болохгүй. Засгийн газрын бүтцээ 10 хоногийн өмнө батлаад хэд хоногийн дараа бүрэлдэхүүний хуулиа батлаад. Ирэх оны Төсөв хэлэлцэх гэж байхад хугацаа аваад байх юм гэв.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
- Бакей дарга аа, санал хураалгаад урагшаа явуул. Алтанхуяг өнөөдөр сайд нарын асуудлаа оруулж ир. Янз бүрийн фракц, эвсэл гээчийн элдэв шантаажаас болж засгийн ажил хохирох ёсгүй. Өнгөрсөн хоёр дахь өдөр шийдвэр ерөнхийдөө гарсан байсан. Цааш ажлаа явуулах бололцоо байсан. Монгол төрд ид далд шантааж арай хэтэрлээ.
Би муу нэр зүүж шантаажны эсрэг 20-иод жил тэмцлээ. Дуртай болгон нь шантаажилдаг, цаад талд нь амин хувийн асуудлаа шийдүүлдэг арчаагүй юмнаасаа УИХ-ын гишүүд хэзээ гарах юм бэ. Шударга ёс ярьж байгаа хүмүүс чинь цаанаа амин хувийн асуудлаа л шийдүүлэх гэдэг. Банкны зээл, хүнийг ажилд тавих, ах дүү нараа энд тэнд шингээх, тендер гэх мэт асуудлыг шийдүүлэх гэдэг шүү дээ. Би амьд байх цагтаа, УИХ-ын гишүүн байгаа цагтаа монгол төрийн гал голомтыг самрах оролдлогыг чадан ядан эсэргүүцнэ. Ардын намын төр байна уу, Ардчилсан намын төр байна уу гэдэг бол хоёрдугаар зэргийн асуудал.
УИХ-ын гишүүн С.Баярцогт:
- УИХ-ын бүтэц бүрэлдэхүүнээ цуг оруулж ирэх ёстой байсан. Бүрэлдэхүүн батлагдтал үүрэг гүйцэтгэгч томилогдох болчих гээд байна. Иймээс бүрэлдэхүүний томилгоо хийх саналаа хурдан оруулж ирэх хэрэгтэй.
Ингээд санал хураалт явуулахад Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг 78,7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүллээ.
10:05 2014/10/14
Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэхийг Байнгын хороо дэмжлээ
Байнгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэллээ.
Өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи дэмжлээ. Ингэснээр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
09:42 2014/10/14
Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна
Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо хуралдаж байна.
Тус хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан билээ. ЭНД-ээс унших боломжтой
Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд:
10:05 2014/10/14
Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэхийг Байнгын хороо дэмжлээ
Байнгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэллээ.
Өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи дэмжлээ. Ингэснээр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
11:31 2014/10/14
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч дууссны дараа гишүүд санал хэлсэн.
Тухайлбал,
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
- Парламентын түүхэнд ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг хамтад нь шийдэж ирсэн. Анх удаа тус тусад нь ярьж байна. Ингэж болохгүй. Засгийн газрын бүтцээ 10 хоногийн өмнө батлаад хэд хоногийн дараа бүрэлдэхүүний хуулиа батлаад. Ирэх оны Төсөв хэлэлцэх гэж байхад хугацаа аваад байх юм гэв.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
- Бакей дарга аа, санал хураалгаад урагшаа явуул. Алтанхуяг өнөөдөр сайд нарын асуудлаа оруулж ир. Янз бүрийн фракц, эвсэл гээчийн элдэв шантаажаас болж засгийн ажил хохирох ёсгүй. Өнгөрсөн хоёр дахь өдөр шийдвэр ерөнхийдөө гарсан байсан. Цааш ажлаа явуулах бололцоо байсан. Монгол төрд ид далд шантааж арай хэтэрлээ.
Би муу нэр зүүж шантаажны эсрэг 20-иод жил тэмцлээ. Дуртай болгон нь шантаажилдаг, цаад талд нь амин хувийн асуудлаа шийдүүлдэг арчаагүй юмнаасаа УИХ-ын гишүүд хэзээ гарах юм бэ. Шударга ёс ярьж байгаа хүмүүс чинь цаанаа амин хувийн асуудлаа л шийдүүлэх гэдэг. Банкны зээл, хүнийг ажилд тавих, ах дүү нараа энд тэнд шингээх, тендер гэх мэт асуудлыг шийдүүлэх гэдэг шүү дээ. Би амьд байх цагтаа, УИХ-ын гишүүн байгаа цагтаа монгол төрийн гал голомтыг самрах оролдлогыг чадан ядан эсэргүүцнэ. Ардын намын төр байна уу, Ардчилсан намын төр байна уу гэдэг бол хоёрдугаар зэргийн асуудал.
УИХ-ын гишүүн С.Баярцогт:
- УИХ-ын бүтэц бүрэлдэхүүнээ цуг оруулж ирэх ёстой байсан. Бүрэлдэхүүн батлагдтал үүрэг гүйцэтгэгч томилогдох болчих гээд байна. Иймээс бүрэлдэхүүний томилгоо хийх саналаа хурдан оруулж ирэх хэрэгтэй.
Ингээд санал хураалт явуулахад Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг 78,7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!