Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани BHP Billiton компани, Японы “Mitsubishi” корпораци хамтран Австрали дахь Caval Ridge уурхайг шинээр ашиглалтад оруулж байна. Жилд 5,5 сая тонн коксжих нүүрс олборлох хүчин чадалтай эл уурхайн төсөл нь 3,4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа аж.
Энэ нь 2 талын хамтарсан “BHP Billiton Mitsubishi Alliance” /BMA/ компанийн 8 дахь төсөл юм. Куинслэнд дэх шинэ уурхайд ойролцоогоор 500 хүн ажиллана гэж компанийн зүгээс мэдэгджээ.
2014 оны эхний хагас жилийн байдлаар BHP Billiton компани коксжих нүүрсний олборлолтоо 20% нэмэгдүүлж 45,08 сая тоннд хүргэсэн байна.
Тус компани нь 2015 онд коксжих нүүрсний олборлолтоо 47 сая тоннд хүргэхээр төлөвлөж буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!