Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Мод тарихыг уриаллаа

ikon.mn
2014 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Маргааш үндэсний мод тарих өдөр. Энэ өдрөөр “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ, “Туулын хар шугуй” ТББ, “Туулын хар шугуйг сэргээх” ТББ, “Туулын хар шугуйг сэргээх Хан-Уул” нөхөрлөл, ХУД-ын “Засаг даргын тамгын газар”, “Ус, сувгийн удирдах газар”, “114-р сургууль”, “9,10,16-р хороо”, “9-р хороо Аяут өрхийн эмнэлэг” -ийнхэн мод тарина.

Ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт экологийн даацад нийцсэн ногоон хөгжлийг дэмжиж ажиллахыг уриалж байна.

Тэд  Хан-Уул дүүргийн Сонсголонгийн гүүрнээс доош Сонгины гүүр хүртэл 9,10-р хорооны нутаг Туул голын дагуу 6650 ширхэг Хайлаас, Бургас, Чацаргана, Голт бор, Буйлс, Улиас зэрэг 2 настай суулгацуудыг тарих юм байна.

Мод тарих ажил өглөө 10.30 цагт эхлэх аж.

Ингэснээр эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол ухаанаа хүүхэд залуучуудад зааж сургах, иргэн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох дадал бий болгох, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой.

Түүнчлэн МБОИЗ-өөс Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт экологийн даацад нийцсэн ногоон хөгжлийг дэмжиж ажиллахыг уриалж байна.

Зураг
13 | 18 | 17 цаг