Тайваний Тайпэй эмнэлэгийн төлөөлөгчид Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт өвчтөний ор, оношилгооны тоног төхөөрөмж, рентгэн туяаны аппарат зэрэг 50 гаруй нэр төрөл бүхий 100.0 гаруй сая төгрөгийн эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.
Мөн Тайпэй эмнэлэг ба Увс аймгийн нэгдсэн эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зурсан байна.
Тайпэй эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч ажилчид аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүдэд яаралтай тусламжийн чиглэлээр сургалт хийж, нэгдсэн эмнэлэг дээр хоёр хоног ажиллан туршлага солилцжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!