ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Жамъян: Тэс нутгийнхаа тухай бодоход хурдан хүлгийн төвөргөөн сонсдож, хөлс нь үнэртэх шиг болдог

Өглөөний сонин
2014 оны 9 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Цэрэндашийн Жамьян

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Цэрэндашийн Жамьянтай уулзаж, ирэх сард болох тоглолтынх нь талаар ярилцлаа.

-Та сайхан намаржиж байна уу. Удахгүй болох тоглолтын бэлтгэл аль хэр байна даа?

-Улаанбаатар дахь нут­гийн зөвлөлтэйгөө хамтраад ирэх сарын дундуур нут­гийнхаа авьяастнуудын тог­лолтыг нийслэл хотдоо хийхээр төлөвлөөд бэлтгэлээ базааж байна. Тэс сумын удирдлага, соёлын төв, албан байгууллагуудынхан энэ тог­лолтдоо ихэд санаа тавин шаргуу бэлтгэж байгаа.

-Тоглолтоо “Тэсийн го­лоос дуулж байна” гэж нэрлэсний учир юу вэ?

-Тэсийн голын унага нь хө
Тэнхээ чадлаар гайхалтай
Тэр нутгийн бүсгүйчүүд
Тэргэл саран царайтай
гэдэг сайхан үгтэй дуу 1960-1970-аад онд манай нутагт ихэд дэлгэрсэн юм. Ерөөсөө манай нутагт сайхан дуулдаг дууч хүмүүс олон байж. Манай нутгийнхан үеэс үед дуу зохион дуулсаар ирсэн баялаг түүхтэй зон олон. Тэгээд ч ардын урлаг судлаачид Тэсийн дуунууд гэх бүлэг дуу хотгойдын ард түмний түүхэнд бий гэж үздэг болсон нь санамсаргүй хэрэг биш.

Манай нутгийнхан үеэс үед дуу зохион дуулсаар ирсэн баялаг түүхтэй зон олон.

-Үнэхээр хотгойд түм­ний дуу гэгэлгэн аяз, ухаарал шингэсэн гүн гүнзгий утга агуулгатай үгтэй байдгаараа бусдаас ялгардаг шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Миний мэдэхийн “Зэс гуай”, “Доонын орой”, “Шадар ван”, “Жаран цагаан хонь”, “Дэлтэй цэнхэр” гэх зэрэг дууг манай нутгийнхан маш их дуулдаг байсан. Тэс нутагт амьдрал өөрчлөгдөхийн хэ­рээр дуулдаг дуу нь ч бас өөрчлөгдөж байжээ. Ту­хайлбал, 40-50-иад оны үед мал аж ахуйн машинт станц, тэжээлийн аж ахуй зэрэг бий болж машин техник олшрох цагт

Хөх голоос хүржигнээд байна
Хөх тэрэгнүүд ирээ болов уу
Хөөрхөн тэр нь орж гараад байна
Хүрэн дээлт нь ирэх болов уу
гэдэг ч юмуу, эрчүүд цэрэгт мордож хот хүрээнд удаан жил алба хаагаад дараа нь эхнэр авч тэндээ суурьших болсон цагт хүүхнүүд өнөөх залуусыг мөрөөдөн
Дооно уулаар бороошоод байна
Долоон өнгийн солонго татахгүй нь юу вэ
Дотор газар явсан тэр минь
Ирэхгүй удах нь юуных вэ
гэж дуулцгааж байсан юм билээ.

-Тийм дуучин зоны хойч үеийнхэн дотор авьяаст­нууд мундахгүй олон байдаг байлгүй дээ?

-Байлгүй яах вэ. Хуу­­чин алдартнуудаас гадна О.Баднаанямбуу, П.Бямба­хүү, Э.Бумхүү гээд цөөн­гүй залуу авьяастан олон түмэнд танигдаж байна. “Тэс мөрөн ээж”, “Тэс чи минь намуухан урсана уу”, “Тэсийн цэнхэр уянга” зэрэг шинэ цагийн дуу гарч хит болж байна. Орон нутагт ч олон авьяастан төрж, төрөл бүрийн шатны урлагийн үзлэг, уралдаанаас тэргүүн байр эзэлж байна шүү дээ.

Тэс сумын соёлын төвийн дэргэд морин хуурын “Голын эгшиглэн” чуулга, дунд сургуулийн сурагчдаас бүрдсэн цэнгээнт бүжгийн “Хонхон цэцэг” хамтлаг, ардын авьяастан, уртын дууч, соёлын тэргүүний ажилтан Л.Баасанжавын удирддаг “Шүтээн уулсын цуурай”-г тоглоход соёлын төв пиг дүүрэн үзэгчтэй л байдаг юм билээ.

Сумын Засаг даргын тамгын газар эдний үйл ажиллагааг байнга дэмжиж, хөгжмийн зэмсэг, хувцас хэрэгслээр хангадаг учраас орон нутагт урлаг хөгжихөд үнэтэй хувь нэмэр болж байна.

Сумын Засаг даргын тамгын газар эдний үйл ажиллагааг байнга дэмжиж, хөгжмийн зэмсэг, хувцас хэрэгслээр хангадаг учраас орон нутагт урлаг хөгжихөд үнэтэй хувь нэмэр болж байна.

-Дуу шүлэг, аялгуу зо­хиодог авьяаслаг хүмүүс ч бас цөөнгүй бий дээ?

-Нээрээ тийм. Шүлгээ бичдэг, түүндээ аялгуу зо­хиодог уламжлал одоо ч ма­най нутагт бий. Ирэх сард болох тоглолтынхоо үеэр энэ бүхнээрээ нийс­лэлийнхэндээ бэлэг барих гэж байгаа юм.

-Тоглолтын үеэр барих сюрпризийнхээ заримаас дэлгэвэл?

-Аймгийн шилдэг дуу­чин болсон, урлагийн урал­­даанаас медаль хүрт­сэн сурагч З.Энхтуяа, Г.Энх­билгүүн, дуучин С.Өлзий-Орших, Б.Тунгалаг зэрэг олон уран бүтээлч орол­цоно. Хөөмийчид, хул­сан хуурчдын зэрэгцээ яруу найрагч Н.Уламбаяр нар шүлэг зохиолоосоо толи­луул­на.

Нутгийн ур­чуудын бү­тээл, гэрэл зургийн үзэс­гэлэн гаргана гээд зөн­дөө ­л сюрприз байгаа даа. Зүү­нээс дөнгөж гарсан дээл шиг шинэ бүтээл ч бий. “Тэсийн голын унага” гэдэг оновчтой хэлцийн дараа “тэр нутгийн дуучид” гэдэг сайхан мөрийг оруулахуйц амьд тоглолт үзүүлнэ дээ гэж бодож байгаа.

Манай Тэс сайн ч хүлэгтэй, сайхан ч хүүхнүүдтэй нутаг даа. Тоглолтыг ирж үзэх үзэгчид энэ үгийн учир утгыг мэдэрч үнэмших байх аа.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг