ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль зүйн дэд сайдад Ц.Уугангэрэлийг санал болгожээ

Э.Зул, Монголын мэдээ
2014 оны 9 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг

МАХН-ын гүйцэтгэх товчооны хуралдаан өчигдөр болжээ. Уг хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, намынхаа нарийн бичгийн дарга нарыг томилжээ. МАХН-ын нарийн бичгийн даргаар Ц.Шаравдорж, Г.Дугаржав, П.Цогтбаатар нарыг сэлгэн томилсон байна. Үүнээс гадна  Хууль зүйн дэд сайдад нэр дэвшүүлэх хүнийг сонгожээ. 

Хууль зүйн дэд сайдад Ц.Уугангэрэлийн нэрийг дэвшүүлж, Засгийн газарт санал оруулахаар болсон байна.  

Дэд сайдад нэр дэвшсэн хурандаа Ц.Уугангэрэл нь Гаалийн ерөнхий газрын дэд даргын албыг хашиж байжээ.

Хуульзүйн дэд сайдад хэнийг дэвшүүлэх бол гэсэн таамаг сүүлийн өдрүүдэд хөвөрсөөр байсан. Усны гэх тодотголтой З.Батбаярын нэр нэг хэсэг явсан ч эцэстээ Ц.Уугангэрэлийг сонгожээ.  



Дашрамд дурьдахад, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяныг мөрдөн байцаалтын явцад саад учруулсан хэрэгт буруутган албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гурван шатны шүүхээс гаргасан юм.

Зураг