• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол зоос “Оны шилдэг”-ээр шалгарчээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Оросын нийслэл Москва хотноо дэлхийн 31 орны банк, зоос цуглуулагчдын төлөөлөгчид оролцсон үзэсгэлэн болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээ нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын нутаг дэвсгэрт явагдсан хамгийн том энэ төрлийн арга хэмжээнд тооцогдож байгаа юм байна.

Дэлхийн 31 орны Үндэсний банк, зоос үйлдвэрлэгчид 2013 онд гаргасан зооснуудаа тэмцээнд илгээжээ. Олон улсын шүүгчид шилдэгүүдийг тодруулан, шилдэг загвар, техникийн шийдэл зэрэг 12 нэр төрлөөр зооснуудыг шалгаруулсан байна.

Оны шилдэг зоосоор улиж буй чонын дүрс бүхий “Монголын байгаль” хэмээх алтадсан мөнгөн зоос орсон бөгөөд энэхүү зоосыг Монголд зориулан Лихтенштейнд гаргажээ.

Энэ зоосны нэрлэсэн үнэ нь 500 төгрөг хэдий ч олон улсын зоосны тэмцээнээс ийнхүү шагнал авсны дараа үнэ нь өснө гэж шинжээчид өгүүлсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг