Төсөв санхүүгийн хэмнэлтийн горимд шилжсэн энэ цаг үед “Сайн санаа” төслийг санаачилж, хүүхдийн эрүүл мэнд сайн сайхны төлөө олон бүтээлч ажлыг өрнүүлж байгаа Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн хамт олон “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-д бусдыгаа хошуучилж байна.
Тэд төсөв хүрэлцэхгүй байна гэж зовлон бэрхшээл тоочилгүй, өөрсдийн идэвхи санаачлагаар жижиг төслүүдийг бичиж, бусдад хандаж, ойлгуулснаар 2014 онд 50.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Тодруулбал,
Сайн санаа-Сайхан сэтгэлийн үр шимийг хүртэж, бүтээсэн үйлсээрээ бахархаж, улам ихийг хийхээр төлөвлөсөн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн В.Шаравжамц эрхлэгчтэй хүүхдийн тасгийн хамт олны ажилд амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!