Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын тал үүрэг хариуцлагаа биелүүлж байсан нь ховор”

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

“Лента ру” цахим хуудсанд Орос, БНХАУ, Монгол гэсэн харилцааны талаар шинжээч ярьжээ. 

Хятад, Монгол хоёр улс хоёр талт харилцаагаа “бүх талын Стратегийн түншлэл” болгон шат ахиулах талаар шийдвэр гаргасан талаар БНХАУ-ын тэргүүн Си Зиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нарын хэлэлцээр өндөрлөсний дараа мэдээлжээ.

Бээжин Улаанбаатарыг геополитикийн хүрээлэлдээ татан оруулахаар сонирхож байгаа нь илт байна. Харин Орос улс Монголыг өөрийн ашиг сонирхлын бүс гэж хардаг. Энэ тухай болон энэ хоёр орны харилцааны талаар ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин ярьжээ. 

Си Зиньпиний айлчлал нь сүүлийн 11 жилийн хугацаанд Хятадын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилсан анхны айлчлал байлаа. Түүхийн явцад олон шалгууртай тулгарч байсан хөрш хоёр орны харилцаанд ямар нэг чанартай эргэлт гарах болов уу? 

- Улаанбаатарт болсон хоёр өдрийн хугацаатай дээд хэмжээний уулзалт үнэхээр анхаарлын төвд байж, шинжээчид ч янз бүрээр дүгнэж байна. Өнөөдөр Хятадын зээлийн болон хөрөнгө оруулалтын тусламж нэн шаардлагатай байгаа монголчуудад Си Зиньпиний айлчлал илүү ашигтай гэж шинжээчдийн ихэнх нь үзэж байна.

Хятадын зээлийн болон хөрөнгө оруулалтын тусламж нэн шаардлагатай байгаа монголчуудад Си Зиньпиний айлчлал илүү ашигтай гэж шинжээчдийн ихэнх нь үзэж байна.

Улсын төсвийнх нь гол “тэжээгч” болсон эрдэс түүхий эдийн салбарт нь дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа. Харин зарим шинжээчид энэ удаагийн айлчлал Хятадад илүү  ашигтай гэж үзэж байна.

Япон, Вьетнам гэсэн бусад хөршүүдтэйгээ харилцаа нь хурцадсан энэ үед БНХАУ Монгол Улсыг найдвартай, урт хугацааны түнш гэж харах нь нэн чухал. 

- Монголын эдийн засгийн үндэс нь юу вэ? 

- Үндэс нь түүхий эдийн салбар, энэ салбар нь гадны хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай. 1990-ээд он болон  2000-аад онд Монголын эдийн засгийн загвар гадаадын хөрөнгө оруулалт дээр тулгуурлаж байсан. Барууны хөрөнгө оруулагчдын хувьд нийт хөрөнгө оруулалтын 70-75 хувийг эзэлж байлаа. Монгол Улс шилжилтийн эдийн засагтай орнуудын дундас нэг хүн амд ноогдох гадны тусламжийн хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт бичигддэг нь тохиолдлын хэрэг биш.

Монголд ардчилсан хувьсгал болсны дараа тус улс гадаад эдийн засгийн харилцаа холбоогоо эрчимтэй хөгжүүлж, дэлхийн санхүүгийн институтуудад нэгдсэн. Ингэснээр Улаанбаатар Орос, Хятад гэсэн уламжлалт түншээсээ гадна Барууны орнууд, Япон, Өмнөд Солонгос гэсэн шинэ түншүүдтэй болсон. Монголд үүнийг “гуравдагч хөрш”-ийн концепц гэж нэрлэдэг.

Улаанбаатар Орос, Хятад гэсэн уламжлалт түншээсээ гадна Барууны орнууд, Япон, Өмнөд Солонгос гэсэн шинэ түншүүдтэй болсон. Монголд үүнийг “гуравдагч хөрш”-ийн концепц гэж нэрлэдэг.

Улаанбаатар шинэ либераль эдийн засаг байгуулахын тулд Барууны орнуудын олон улсын тусламжийг чадварлаг ашигласан. Тэнцвэртэй, хөндлөнгийн бодлого баримтлах үзэл баримтлал нь дипломат чиглэлд ч хэрэгжсэн. Үүний нэг жишээ нь Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай харилцаа тогтоосон явдал юм.

Монгол Улс байнгын гишүүнчлэлтэй болохоосоо өмнө Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын түнш,  ажиглагч орон байсан.

Ийнхүү энэ байгууллагад нэгдснээ Орос болон АНУ, Европын холбоотой ижил тэгш хамтын ажиллагааг хөгжүүлэх бас нэгэн боломж гэж тайлбарладаг.

Мөн ардчиллын институтийг бэхжүүлж, улсынхаа хууль сахиулах тогтолцоонд Европын стандартыг нэвтрүүлэх гэсэн Монголын удирдлагын хүсэл тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ гол сэдэл нь гадаад бодлогодоо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг “гуравдагч хөрш” гэж тулгуурлах, шинэ тулгуур олох гэсэн эрмэлзэл юм. 

- Монголын эдийн засагт “гуравдагч хөрш” хэр их хувь нэмэр оруулсан бол? 

- АНУ, Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос улс Монголд 1.3 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Нэг тэрбум гаруй хөнгөлөлттэй зээл олгогдсон. Одоо ийм томоохон хэмжээний хөрөнгө оруулалт байхгүй. Энэ нь монголчуудын өөрсдийнх нь гаргасан шийдвэр. Эх орноо худалдаж байна гэж эрх баригчдыг ихээр буруутгаж, гадаадын компаниудыг ажиллахад хүнд болгосон хууль батлагдсан.

АНУ, Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос улс Монголд 1.3 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Нэг тэрбум гаруй хөнгөлөлттэй зээл олгогдсон. Одоо ийм томоохон хэмжээний хөрөнгө оруулалт байхгүй. Энэ нь монголчуудын өөрсдийнх нь гаргасан шийдвэр.

Хятадын бизнес эрхлэгчидтэй ч харилцаа нь хүндэрч байсан, жишээлэхэд нүүрсний салбарт. Хятадууд гомдсон, тэр бүү хэл Монголын нүүрснээс нэг шуудайг ч худалдаж авахгүй гэж мэдэгдэж байлаа. 

- Гэхдээ Монголын өнөөгийн удирдлага хятадтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс аргагүй байгаа шүү дээ. Монголчууд “Хятадын аюул занал” гэдэг ойлголтыг мэддэг болов уу, ер нь олон нийт дунд нь Хятадын эсрэг хандлага хэр байдаг вэ? 

- Тиймээ, өнөөдөр Монгол Улс Хятадыг өгөөмөр ивээн тэтгэгч болно гэж тооцоолж байгаа. Ийм үед нийгэмд Хятадын эсрэг хандлага улам бүр өсч байгааг Монголын удирдлагууд нүдээ аниад өнгөрөхөөс аргагүй болсон. Хятадуудад тааламжгүй ханддаг байдал Циний хаанчлалын үед ч байсан. Энэ айдас БНХАУ-ын эдийн засгийн байр суурь дэлхийд болон бүс нутагт эрс бэхжсэн сүүлийн арван жилд улам нэмэгдсэн юм. Монголд хууль бус Хятад цагаачдын тоо нэмэгдэж, хууль бусаар алт  олборлох зэргээр Хятадын талаас сөрөг үзэгдлүүд нэмэгдсээр байгаа.

Гэхдээ эдийн засгийн шинжтэй үзэгдлүүдийг шууд таслан зогсооход хүнд. 2003- 2013 оны хооронд хоёр орны худалдаа 324 саяас 6.7 тэрбум ам.доллар болтлоо өссөн. Монголд Хятадын хөрөнгө оруулалттай 1200 компани, хамтарсан компани 900 орчим бүртгэгдсэн байна.

Хятадын хөрөнгө оруулалт \дэд бүтэц, уул уурхайн салбар, түүхий эд боловсруулах салбар\  өнөөдөр нийт  гадаадын хөрөнгө оруулалтын 50 хувийг давчихаад байна. Хятад улс Таван Толгой, Овоот Толгой, зэс, алтны \Оюу толгой\ стратегийн орд газруудад идэвхитэй нэвтэрч байна. 

- Хятад оронд нь юу ч юм өгөхөд бэлэн байгаа юу? 

- Тиймээ, үүнийг Си Зиньпиний айлчлал харууллаа. Хятад нэн тэргүүнд “Монголын хувьд хөгжлийн эх үүсвэр” болоход бэлэн байна. 2020 он гэхэд бараа эргэлтийг 10 тэрбум долларт хүргэхээр төлөвлөж байгаагийн дээр Зүүн Хойд Хятадын далайн боомтуудыг ашиглахыг монголчуудад зөвшөөрсөн, хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн багцад гарын үсэг зурлаа. Айлчлалын үр дүнг дүгнэсэн шинжээчид хөрөнгө оруулалт, дэд бүтэц, санхүү гэсэн хамтын ажиллагааны гурван гол салбарыг онцолж байгаа юм. 

- Хэдийгээр одоо хамтын ажиллагааны шинэ чиглэлүүд нээгдсэн ч гэлээ түүхийн асуудал хэвээр л байна шүү дээ? 

- Хятадын Монголтой холбоотой бодлогын нууц сэдлүүдийн нэг нь “хоёр Монгол”-ыг нягт холбоотой байлгах гэсэн эрмэлзэл байж мэдэх юм.

Хятадын түүхчид Монголын талаар бичихдээ “Эх орныхоо түүхэн бүсээс хэсэгхэн зуур гадна байгаа” орон мэтээр бичдэг.  Хэдийгээр “Зөвлөлтийн нөлөөн дор” 70 жилийг өнгөрүүлсэн ч төв нь ямар ч байсан БНХАУ- д байдаг нэгэн цогц Монгол соёл, соёл иргэншил хадгалагдаж үлдсэн гэсэн байр суурийг Бээжин баримталдаг.

Монголчуудын түүхэн гол билэг тэмдэг болох Чингис хааны тухайд ч тэр. Нэгдсэн Монгол улсыг үндэслэгчийн төвийг хятадууд Өвөр Монголд байгуулсан. Суут жанжны онгон олдоогүй байгаа ч гэлээ хэдэн зуун мянган жуулчид энэ дурсгалын цогцолбор дээр ирээд “Чингис хааны жинхэнэ онгон”-ы хажууд байна гэдэгтээ итгэлтэй байдаг. 

- АНУ Монголыг их сонирхдог. Үүнд нь Хятад таатай ханддаггүй л байх даа? 

- Хятад Монгол Улсыг “гуравдагч хөрш”-ийн онолын үндсэн дээр 1990-ээд онд нэгдсэн Америкийн талын “нэгдлээс” салгахыг оролддог, барууны эсрэг геополитикийн нэгэн хүчин зүйл гэж Монгол Улсыг хардаг. “Тал нутгийн улс” хорин жилийн хугацаанд Америкийн идэвхитэй бодлогын объект болсон, цэрэг улс төрийн салбар нь ч тэр.

Монголчууд АНУ-ын бүхий л “хүмүүнлэгийн” цэргийн ажиллагаанд оролцдог. Жил бүр Монгол-Америкийн хамтарсан “Хааны эрэлд” цэргийн сургуулилт болдог. Гэхдээ Монголын эрх баригчид намын үзэл баримтлалаасаа үл хамаараад нутаг дэвсгэр дээр нь цэргийн бааз байгуулъя гэсэн Вашингтоны саналд татгалзсан хариу өгдөг л дөө. 

- Тэгэхээр “АНУ-г Ази руу эргүүлэн авчрах” явцыг илтэд саатуулж байгаа төслүүдэд Улаанбаатарыг оруулах боломж байгаа гэсэн үг үү? 

- Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчаар оролцох нь БНХАУ, ОХУ-ын хувьд тогтвортой байдал, бүс нутгийн аюулгүй байдлыг хүчирхэгжүүлэх нэмэлт нөөц боломж гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид Шанхайн хамтын ажиллагааны байгуулагад өөрсдийн оролцооны түвшингээ дээшлүүлэх санал тавьсанд хүндэтгэлтэй хандаж байна” гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийг Москва ч тэр, Бээжин ч тэр нааштайгаар хүлээж авч байгаа.

Улаанбаатар Хятадын “Агуу их торгоны замын эдийн засгийн бүс” төсөлд оролцох хүсэлтэй байгаа. Үүнийх нь хариуд Бээжин Монгол Улсыг энэ оны 11 дүгээр сард Шанхайд болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумд байнгын гишүүнээр урьсан.

Улаанбаатар Хятадын “Агуу их торгоны замын эдийн засгийн бүс” төсөлд оролцох хүсэлтэй байгаа. Үүнийх нь хариуд Бээжин Монгол Улсыг энэ оны 11 дүгээр сард Шанхайд болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумд байнгын гишүүнээр урьсан. Энд өгүүлэххэд Ази Номхойн далайн эдийн засгийн хамтын ажиллагааны Владивостокын дээд хэмжээний уулзалт болохоос өмнө Орос улс монголчуудыг оролцохыг урьж, найдвар тавьж байсан юм.

Гэвч дипломат шатанд амжуулж ажиллаж чадаагүй, Монгол Улс ч элсэж амжаагүй юм. 

- Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын Улаанбаатарын хэлэлцээр гэсэн шинэ механизмыг нэвтрүүлэх Элбэгдорж Ерөнхийлөгчийн санаачилгад Си Зиньпин нааштай хариу өгч байсан. Энэ нь бүс нутгийн аюулгүй байдалд ямар ач холбогдолтой вэ? 

- Энэ нь Хятад улс энэхүү хэлэлцээрийн идэвхитэй оролцогч байна гэсэн үг. Орос улс Евразийн том гүрэн, Хятад, Монголын хөршийн хувьд аюулгүй байдлын хурцадмал асуудлуудыг олон талт арга замаар шийдэх аливаа оролдлогыг нааштайгаар хүлээж авна. Хойд Солонгосын тухайд Монгол Улс  санал санаачилга гаргаж, идэвхитэй ажиллах боломжтой.

Дашрамд дуулгахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ким Жон Уныг төрийн эрхэнд гарснаас хойш БНАСАУ-д очсон анхны гадаад орны тэргүүн болсон.  Солонгосын асуудлыг зохицуулахад гэнэт л бие даасан үүрэг гүйцэтгэх болсон Монголд БНАСАУ итгэл хүлээлгэж байгаа нь илт байгаа. 

- Монгол Улсад барууны компаниуд болон Америктай хамтарсан байгууллагууд чөлөөтэй үйл ажиллагаа явуулдаг ч Хойд Солонгосын хувьд бараг л хаалттай байдаг. Тэгэхээр энэ хоёр орны харилцаа ойртох ямар ч үндэс байхгүй мэт санагдах юм? 

- Хоёр том  хөршийнх тавьсан түүхэн хүчин зүйлүүд найрсаг харилцааны үндэс болж байгаа гэхэд болно. Монгол Улс ч тэр, Хойд Солонгос ч тэр Зөвлөлт, Хятадын геополитик, бүс нутгийн өрсөлдөөний дунд байсан. Түүний зэрэгцээ хуучин нөхцөл байдлын эзэд \БНХАУ болон Орос\ болон АНУ, түүний холбоотон гэсэн шинэ түншүүдийнхээ дунд монголчууд нөхцөл байдлыг чадварлагаар ашиглаж, зохицуулж байгаа нь БНАСАУ-ын хувьд үлгэр жишээ авахуйц нөхцөл байдал юм.

Монголын эрдэс баялаг, орд газрын төлөөх тэмцэлд ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Өмнөд Солонгосыг Монгол улс чадварлаг түлхэж байгаа нь Пхеньянд таалагдаж байгаа байх. Мөн монголчууд 10 жил Баруунаас их хэмжээний хүмүүнлэгийн тусламж авч чадсан нь Хойд Солонгосын удирдлагад үлгэр авахуйц явдал.

Мэдээж БНАСАУ үзэл сурлын шалтгаанаар Монгол Улсын хөгжлийн либераль ардчилсан загварыг бүрэн утгаар нь нэвтрүүлэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Нөгөө талаас Бээжингийн санал болгосон шинэчлэлийн хятад хувилбарыг ч хойд солонгосчууд хүлээж авдаггүй. Магадгүй энэ хувилбараар явбал Хятадын хяналтанд орно гэж боддог байх. 

- “Орос-Монгол-Хятад” гэсэн гурван талт дээд хэмжээний уулзалтыг 2014 оны намар явуулах саналыг Ерөнхийлөгч Элбэгдорж гаргаж, Хятадын тэргүүн Си Зиньпин дэмжсэн? 

- Энэ бол Си Зиньпин, Ц.Элбэгдорж хоёрын хэлэлцээрийн гол шуугиан, оньсого байлаа. Ийм гурвалсан холбоо тогтоох нь гурван оролцогчдод гурвууланд нь нэн ашигтай. ОХУ болон БНХАУ Монголын тал дээр “гуравдагч  хүч” гэсэн үзэл баримтлалыг барьж, Монголын тал дээр баримтлах бодлогоо нэмэгдүүлж, хянах боломжтой.

Харин Монгол Улсын хувьд ирээдүйд Орос болон Хятадын зах зээл рүү бүтээгдэхүүнээ квот, татваргүйгээр гаргах бодит боломж нээгдэх юм.

Түүний зэрэгцээ Оросын хувьд эдийн засгийн хориг арга хэмжээнд өртчихсөн байгаа энэ нөхцөлд “ОХУ руу Шинэ Зеланд болон бусад орнуудаас ч их хэмжээгээр мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх” эрмэлзэлтэй байгаа тухай Монголын удирдлагын үг нэн чухал байгаа.

Сүүлийн хоёр жилд Орос, Монголын харилцааны эдийн засгийн салбарт зарим асуудлууд үүссэн л дээ. Харамсалтай нь Монголын тал үүрэг хариуцлагаа биелүүлэх нь ховор, тоглоомын дүрмийг өөрчилж, эсвэл бүр үүргээ биелүүлэхээс татгалздаг.

Гэхдээ сүүлийн хоёр жилд Орос, Монголын харилцааны эдийн засгийн салбарт зарим асуудлууд үүссэн л дээ. Харамсалтай нь Монголын тал үүрэг хариуцлагаа биелүүлэх нь ховор, тоглоомын дүрмийг өөрчилж, эсвэл бүр үүргээ биелүүлэхээс татгалздаг. “Гурвалжинг” үүсгэснээрээ Элбэгдорж  Оросын тусламжтайгаар Монгол дахь Хятадын эдийн засаг, улс төрийн оролцоог болгоомжтойгоор тэнцвэржүүлэхийг хүссэн ч байж мэдэх юм.

Ц.Элбэгдорж, В.Путин, Си Зиньпин нар уулзахаар төлөвлөгдөж байгаа нь энэ гурван орны тэргүүн хамтдаа албан ёсоор уулзаж байсан явдал шинэ түүхэнд байхгүй гэдгээрээ онцлог юм.  Гурван орны тэргүүн уулзаж байсан цорын ганц тохиолдлоор  1915 оны тавдугаар сард болсон Хаант Орос, Хятад, Гадаад Монголын төлөөлөгчдийн Хиагтын хэлэлцээрийг нэрлэж болох юм.

Зөвлөлтийн дараах үед бол гурван талт уулзалт хийх сэдэл ч байгаагүй. Тиймээс энэ намар Монголд гурван улсын тэргүүн уулзаж, албан ёсны баримт бичгүүд дээр гарын үсэг зурвал энэ нь геополитикийн чухал дэвшилт болно.