Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйн эмч нар олон улсын жишигт нийцсэн лабораторид хичээллэнэ

ikon.mn
2014 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль өчигдөр 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Р. Гончигдорж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нар оролцлоо. 

Өнгөрсөн жил Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчийн их, дээд сургуулиудад сургалтын орчноо сайжруулах, оюутны хөгжлийг дэмжих зорилгоор урд хожид байгаагүй их хөрөнгө оруулсан.

АШУҮИС-ийн захирал Г. Батбаатар энэ тухай хэлэхдээ “Манай сургууль өнгөрч байгаа жилд бүтээн байгуулалтын маш олон ажил хийлээ. БШУЯ-аас 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүгээр бид Эмзүйн сургуулийн хичээлийн 2800 м2 талбай бүхий 4 давхар шинэ байрыг барьж ашиглалтад орууллаа. Сургуульдаа олон улсын жишигт нийцсэн сургалтын лаборатори байгууллаа.

Долоон давхар бүхий сургуулийн номын сантай болж байна. Оюутнууддаа зориулаад шилэн дээвэртэй Эко танхим байгуулж байна. Энэ бол урд хожид байгаагүй их хөрөнгө оруулалт юм. Тиймээс АШУҮИС-ийн нийт оюутан, багш нарынхаа өмнөөс БШУ-ны сайд Л.Гантөмөрт талархсанаа илэрхийлье” хэмээн онцоллоо.

Харин БШУ-ны сайд оюутнуудад хандаж хэлсэн үгэндээ “Боловсролын чанарын шинэчлэлийн гол зорилго бол хүн бүрт боломж бий юм шүү гэдгийг ойлгуулах, харуулах. Өнөөдөр хамгийн сайн оюутан эрдэмтэн багшийнхаа гараас эмчийн хувцас, чагнуураа гардан авлаа, баяр хүргэе. Мөн энэ танхимд хамгийн муу сурдаг оюутан ч байгаа. Чамд энэ охиноос илүү гарах боломж дүүрээ байгаа шүү, амжилт хүсье.

Сайн сурахын тулд хичээлээ цээжилж, тогтоох гэж хичээсний хэрэггүй. Харин өөрийн болгох хэрэгтэй.

Сайн сурахын тулд хичээлээ цээжилж, тогтоох гэж хичээсний хэрэггүй. Харин өөрийн болгох хэрэгтэй. Удахгүй 11 сард ашиглалтад орох шинэ лаборатори чинь та бүхэнд тэр боломжийг олгоно. Номноос уншсанаа өөрийн гараар хийж сурна. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Та бүхэн чадна. Амжилт хүсье.”гэлээ.

Үүний дараа АШУҮИС-ийн шилдэг багш нар Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсаныг БШУ-ны сайд Л.Гантөмөр гардуулан өглөө.