2014 онд хоёр онгоцоо сүйрүүлж олон зуун хүний амийг аваад байгаа Malaysia Airlines компани дампуурахад тун ойртжээ.
Тэдний онгоцнууд ихэнхдээ хоосон нисэх болсон байна. Хэдийгээр компани зарим чиглэлүүддээ маш их хөнгөлөлт амалсан ч байдал сайжирсангүй.
Зарим эх сурвалжийн баталж байгаагаар Malaysia Airlines өдөрт 1.6 сая долларын алдагдал хүлээж байгаа гэнэ.
Тиймээс яаралтай арга хэмжээ авч цоо шинэ брэнд бий болгох, бүтцийн томоохон өөрчлөлт хийх, удирдлагуудыг нь солихоор яригдаж байгаа ажээ.
Зарим хүмүүсийн нийгмийн сүлжээнд оруулсан зурагнуудаас:
Австралиас Ази руу ниссэн нислэгийн зураг
Дубайгаас Куала Лумпур нисэх нислэгийн хүлээлгийн танхим
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!