Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

180 мянга гаруй сурагч дүрэмт хувцасны захиалга өглөө

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

2014-2015 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 510 мянга орчим сурагчид суралцах аж. Харин нэгдүгээр ангид шинээр 60 мянган сурагч элсэн суралцах юм байна.

Энэ хичээлийн жилд 186104 сурагч дүрэмт хувцасны захиалга өгчээ. Үүнээс,

  • Улаанбаатар хотод 95007 сурагч
  • Хөдөө орон нутагт 91097 сурагч шинэ дүрэмт хувцас захиалжээ.

Наймдугаар сарын эхний хагасын байдлаар энэ хичээлийн жилд шаардагдах тоо хэмжээгээр дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгосон гэж дүрэмт хувцас үйлдвэрлэгчид БШУЯ-нд мэдээлсэн байна.  

Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил бөгөөд дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний компаниуд Улаанбаатар хотод нэмэлт боруулалтын цэгүүдийг гаргаж эхэлжээ.

Тухайлбал, энэ сарын 15-31-ны хооронд:

  • Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай,
  • “Аса” циркийн гаднах талбай,
  • Ялалтын талбай,
  • "Дүнжингарав" худалдааны төвд,
  • Улсын их дэлгүүр-“Аса” циркийн хоорондох усан оргилууртай талбайд өдөр бүр 09.00-20.00 цагт сурагчийн дүрэмт хувцас худалдаалах аж.
Үндсэн иж бүрдэл, үнэ /төгрөгөөр/ Нэмэпт иж бүрдэл, Үнэ /төгрөгөөр/
Бага анги Охид сарафан 41030Т Бага анги /I-V анги/ Срочкон цамц 14500Т
Хөвгүүд хүрэм. Өмд 62856Т Кардиган 26400Т
    Майк 15180Т
Дунд анги /VI-IX анги/ Охид жакет, юбка 76145Т Дунд анги /VI-IX анги/ Срочкон цамц 16500Т
Хөвгүүд хүрэм, өмд 78916Т Майк 17930Т
Ахлах анги /X-XII анги/ Охид жакет, юбка 98790Т Ахпах анги /X-XII анги/ Срочкон цамц 18500Т
Хөвгүүд хүрэм. өмд 108904Т Майк 20680Т