Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн банкны байр 89.9 саяын үнэд хүрчээ

Л.Гэгээ, Өдрийн шуудан
2014 оны 8 сарын 8
Өдрийн шуудан
 

Төрийн өмчийн хорооноос өөрийн мэдэлд байдаг зарим обьект, сувиллын газрыг дуудлага худалдаанд оруулж байгаа. Тэгвэл тус хорооноос таван үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар хувийн хэвшилд худалдсан тухай өчигдөр мэдээлэв. Тухайлбал,

Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын хуучин барилга, байгууламжийг 21.1 саяас дуудаж, 47 сая төгрөгөөр зарсан бол Төрийн банкны тооцооны төв байрыг 88 саяас дуудаж, 89.9 сая төгрөгөөр заржээ.

Харин Сэлэнгэ аймгийн “Жигүүр” болон Булган аймгийн “Саам” амралтын газрыг нээлттэйгээр дуудлага худалдаа зарласан ч хэн ч худалдаж аваагүй байна. Иймээс хэдий эдгээр амралт, сувиллын газруудыг дотоод аудитаар үнэлж, ханшийг тогтоосон ч худалдан аваагүй тул дараагийн удаад хямдруулж худалдахаар болж байгааг гэдгийг Төрийн өмчийн хорооноос мэдээллээ. Дашрамд мэдээлэхэд одоогоор Монгол Улсад төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 88 аж ахуйн нэгж байдаг ажээ.

Эдгээр компаниуд 2012 оны эцсийн байдлаар 70 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2013 онд алдагдлын хэмжээ нь нийлбэр дүнгээрээ 8-10 тэрбумаар буурсан байна.

Гэхдээ УИХ-ын 34 дүгээр тогтоолын хүрээнд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн арга хэмжээнд Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг шинэчлэх зорилт багтжээ. Үүнтэй холбоотойгоор 22 компанийн Төрийн эзэмшлийн хувийг бууруулах эсвэл бүрмөсөн хувьчлахаар төсөл боловсруулж, УИХ-д өргөн бариад байна.

Үүнд 13 хөрөнгийг бүрэн хувьчлах бол 9-ийг нь Төрийн эзэмшлийн хувийг бууруулахаар тусгажээ. 

Зураг