Монголбанкны ээлжит дуудлага худалдаа өнөөдөр боллоо. Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1873.00 төгрөгийн хаалтын ханшаар 16.3 сая ам.доллар, 303.11 төгрөгийн хаалтын ханшаар 101.5 сая юань тус тус худалдав.
Түүнчлэн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 6.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 85.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.
Мэдээллийн эх сурвалж. МБ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!