Норвегийн Тромсе xoтoд Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиад үргэлжилж байна. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг тэмцээний амжилттай эхлүүлсэн ч хоёрдугаар өрөгт учраа таарсан Францын шигшээ багийг барсангүй.
Эрэгтэйчүүдийн ангилалд тэмцээний чансааны 59 дүгээр байрт бичигдсэн Монгол Улсын шигшээ баг гуравдугаарт эрэмбэтэй Францын хүчирхэг багт 0:4-өөр хожигдлоо. Их мастер Ц.Батчулуун их мастер Максим Вашье-Лагравт, их мастер Б.Хатанбаатар их мастер Лоран Фрессинед, их мастер Б.Гүндаваа их мастер Ромен Эдуарт, олон улсын мастер Г.Мөнхгал их мастер Владислав Иванович Ткачёвт хожигдож, олон улсын мастер Н.Баттулга өнжсөн юм.
Монгол Улсын шигшээ баг гуравдугаарт эрэмбэтэй Францын хүчирхэг багт 0:4-өөр хожигдлоо.
Эмэгтэйчүүдийн ангилалд тэмцээний чансааны 28 дугаар байрт бичигдсэн Монгол Улсын шигшээ баг есдүгээрт эрэмбэтэй Францын багт 0.5:3.5-аар хожигдлоо.
Эрэгтэйчүүдийн олон улсын мастер Б.Мөнгөнтуул эрэгтэйчүүдийн их мастер Map Себагтай тэнцэж, их мастер Т.Батчимэг их мастер Паул Гишарт, ОУШХ-ны мастер Б.Баярмаа эрэгтэйчүүдийн олон улсын мастер Силвиа Колласт, ОУШХ-ны мастер У.Лхамсүрэн олон улсын мастер Матилде Конгиуд хожигдож, олон улсын мастер Б.Анхчимэг өнжсөн юм.
Олимпиадын гуравдугаар өргийн тоглолтууд урьд шөнө болсон бөгөөд манай эрэгтэйчүүд чансааны 128 дугаарт эрэмбэтэй Балбын шигшээ багтай, эмэгтэйчүүд чансааны 89 дүгээрт эрэмбэтэй Ирландын шигшээ багтай тоглосон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!