
Норвегийн Тромсө хотод Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиад эхэллээ. Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 172 орны 177 баг, эмэгтэйчүүдийн ангилалд 131 орны 136 баг өрсөлдөж буй нь дээд амжилт юм.
Олимпиадын эхний өргийн тоглолтууд манай цагаар наймдугаар сарын 2-3-нд шилжих шөнө болж, Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг аль аль нь анхны ялалтаа байгуулав.
Эрэгтэйчүүдийн ангилалд тэмцээний чансааны 59 дүгээр байрт бичигдсэн Монгол Улсын шигшээ баг 145 дугаарт эрэмбэтэй Саудын Арабыг 4:0-ээр хожлоо.
Манайхан хоёрдугаар өргийн тоглолтоо чансааны гуравдугаар байрт эрэмбэтэй Францын шигшээ багийн эсрэг урьд шөнө хийсэн.
Эмэгтэйчүүдийн ангилалд тэмцээний чансааны 28 дугаар байрт бичигдсэн Монгол Улсын шигшээ баг 95 дугаарт эрэмбэтэй АНЭУ-ыг 4:0-ээр хожлоо.
Манайхан хоёрдугаар өргийн тоглолтоо чансааны есдүгээр байрт эрэмбэтэй Францын шигшээ багийн эсрэг урьд шөнө хийсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!