Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сибирьт илэрсэн нүхний талаар таамаглал гарчээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Долоодугаар сарын дундуур Сибирийн тундрын бүсэд буюу Ямалын хойгт асар том нүх олдсон билээ.

Энэ аварга нүх юунаас үүдэлтэй бий болсныг олон улсын эрдэмтэд судалж эхний дүгнэлтэнд хүрлээ. Тэдний үзэж байгаагаар мөнх цэвдэг гэсч асар их метан хий ялгарч газрын гүнд дэлбэрэлт болсноор уг нүх үүссэн гэнэ.

Хэрвээ энэ үнэн бол дэлхийд хүлэмжийн хий ихээр нэмэгдэж маш аюултай үзэгдэл болох гэнэ. Эрдэмтэд нүхний ёроол дахь агаарыг шинжлэхэд метаны 9.6 хувийн концентрацтай байжээ. Энэ нь ердийн агаар мандлынхаас 50,000 дахин их гэсэн үг.

Хэрвээ цаашид дэлхийн дулаарлаас үүдэлтэй ийм үзэгдлүүд давтагдсаар мөнх цэвдгүүд гэсч эхэлбэл дэлхий ертөнц сүйрэх болно.

Хүн хэдийгээр өөрөөсөө хамааралтай хүлэмжийн хийн өсөлтийг зогсоож чадлаа ч байгалийн энэ үзэгдлийг яаж ч чадахгүй юм.