Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сибирьт асар том нүх илэрчээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 17
iKon.MN

ОХУ-ын Сибирийн бүс нутгийн хойд хэсэг дэх Ямалийн хойгт 80 метрийн өргөнтэй аварга том нүх илэрчээ.

Судлаачид нүхний үүссэн шалтгааныг илрүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Зарим судлаачид түүнийг сансраас унасан солирын үүсгэсэн нүх гэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь газар дор хөлдүү байсан байгалийн хий гэсэж дэлбэрсэн байх гэцгээж байна.

Ер нь Сибирьт сансраас солир унах үзэгдэл элбэг тохиолддог. 1908 оны Тунгусын солир, мөн 2013 оны хоёр сард Челябинскт унасан солир үүнийг гэрчилнэ.

Доорх видео дүрсийг нисдэг тэрэгнээс инженер Константин Николаев бичжээ. Одоогоор энэ нүхний нууц дэлхийн эрдэмтэд судлаачдын анхаарлыг хамгийн их татаад байгаа юм.