Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанкны Ерөнхий захирлаар Г.Амартүвшинг томилжээ

ikon.mn
2014 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн энэ сарын 10-ны өдрийн ээлжит бус хурлаа хийж ХасБанкны Гүйцэтгэх захирлаар М.Болдыг томилсон билээ. 
Харин ХасБанкны Ерөнхий захирлын албан тушаалд Г.Амартүвшинг  томилсон талаар тус банкны сайт дээр мэдээлсэн байна.

Г.Амартүвшин нь Бельги Улсын Брюссель дэх Европын Их Сургуулийг бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй дүүргэсэн бөгөөд АНУ-ын Харвардын бизнесийн сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан аж. 

Тэрбээр ажлын гараагаа ABN AMRO банкнаас эхэлсэн ба Лондон, Амстердам болон Чикаго хотуудын салбарт ажиллаж байжээ. 

Мөн Казахстан Улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны эрсдэлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж байгаад эх орондоо ирж 2011 оноос эхлэн Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Ерөнхий захирлаар гурван жилийн хугацаанд амжилттай ажилласан байна.
 
Одоогоор Г.Амартүвшин нь ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн охин компани болох Тэнгэр Капитал ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон БНХАУ дахь ТианРонг Бичил Санхүүгийн Компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.
  
ХасБанкны Гүйцэтгэх Захирал М.Болд “Г.Амартүвшин ХасБанкны удирдлагын багт ажиллах болсонд баяртай байна.Түүний олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгуулагуудад 15 гаруй жилийн хугацаанд ажиллаж хуримтлуулсан арвин их туршлага нь ХасБанкны харилцагчдад илүү үнэ цэнэ болгосон олон талын санхүүгийн үйлчилгээг хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээн хэлжээ.