Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ТАВ давсан
- Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бөх Базаргүрийн Бадамсүрэн
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0311 дүгээр анги, Хантайшир дэвжээний бөх Балжиннямын Суманчулуун
- Архангай аймгийн Тариат сумын харьяат, Алдар спорт хорооны бөх Найдангийн Адъяабат, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бөх Лхагваагийн Лха-Очир
- Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх Чулуунбаатарын Батчулуун нарт Монгол Улсын начин цол олголоо.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ЗУРГАА давсан
- Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Ховд дэвжээний бөх Баатархүүгийн Пүрэвсайханд Улсын харцага цол олголоо.
Улсын начин, харцага цолны үнэмлэх, тэмдгийг хүчит бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!